| |
Видео
Шинэ мэдээ
Монгол банк он гарсаар 18.9 тонн алт худалдан авчээ
Монголбанк 2018 оны 11 дүгээр сард 1.2 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд буй үзүүлэлт юм. Харин Монголбанк 2018 оны эхний 11 сард 18.9 тонн алт худалдан авсан байна.
2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. 2018 оны 11 дүгээр сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100,995.34 төгрөг байлаа.
Эх сурвалж: Монголбанк