|
Видео

Шинэ мэдээ

Ж.Батзандан “Саарал жагсаалт”-ын асуудлаар яагаад дуугарахгүй байгаа вэ?

Ж.Батзандан “Саарал жагсаалт”-ын асуудлаар яагаад дуугарахгүй байгаа вэ?

 

Т.САЙХАН

Монгол  Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт”-д багтсан асуудал олны анхаарлын төвд байна.  Тэр ч утгаараа өнгөрсөн долоо хоногийн улс төрийн гол сэдэв нь энэ байв.  Бүх л нам байр сууриа илэрхийлж,  УИХ-ын гишүүд чуулганы танхимд  буруутныг шүүж, асуудлыг хэлэлцсэн.   Гэхдээ нэг асуудал анхаарал татаж байна. Шударга хэмээгддэг УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзандан  энэ талаар юу ч ярихгүй, чимээгүй байх боллоо.    Уг нь тэрээр аливаа улс төрийн асуудлыг  чихнийхээ хажуугаар чимээгүй өнгөрөөх хүн биш сэн.  Саарал жагсаалын "буруутан” түүний амыг  үдчихээгүй л юм бол аль хэдийнэ   хариуцлага хүлээлгэхээр ярьж эхлэх тийм л амбийцтай хүн.

Уг нь Л.Болдтой хамтран байгуулсан ШИНЭН нам нь  даваа гариг бүрт зөвлөлөө хуралдуулдаг болсон.  Улс төрийн томоохон сэдвээр байр сууриа нэгтгэж хэвлэлийнхэнд мэдээлэл хийж байгаа.  Гэвч улс төрийн хүрээнд "Саарал жагсаалт” ярьж, бурууг бие бие рүүгээ чихэж байх үед Ж.Батзандангийн намын  зөвлөл  ОУПХ-ноос ирүүлсэн С.Зориг агсны хэрэгтэй холбоотой материал ярьж, "өнгийг” зөрүүлсэн л байдаг.  Тэгэхээр УИХ-ын шударга гишүүн маань энэ талаар  ярих  тун дургүй байгаа нь харагдаад байгаа юм.  Түүний амыг хэн үдчихсэн юм бол доо.

Эх сурвалж:www.polit.mn 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler