|
Видео

Шинэ мэдээ

ЭР ХҮН гэдэг их тэнэг амьтан

ЭР ХҮН гэдэг их тэнэг амьтан. Хэзээ ч үхэхгүй юм шиг амьдрана. Айхаа мэдэхгүй, даархаа мэдэхгүй, өвчин тусахаач мэдэхгүй.
Түрүү булчирхайд асуудал гарахаас нааш эмнэлэгт очно гэж бараг л худлаа.
Идэр залуу насандаа ай мөн хөөрүүдээ. Эхнэрээсээ илүү сайныг олохгүй гэж мэдсээр байж эхнэрээсээ дор юмтай сээтэгнэнэ. Мээсээжээ устгахгүй тэнэгтэж явж байгаад л эхнэрүүд дээ алуулна даа. Хийсэн гэм нүгэл нь ойрхондоо хөөрхий.
Өтлөхгүй юм шиг явсаар тавь хүрээд өвгөн болохын цагт өнгөрсөнд хийсэн өчүүхэн алдаан даа хүлүүлж амьтан болно доо хөөрхий.
Хүүхнүүддээ хэлэхэд бид чинь тавин нас хүрээл бэлгийн чадвар доголдоод та нартай ахиад нэг эмэгтэй хүн амьдраал явчихдаг гэж байна.
Воршийлоовын мэргэн бууч, эсвэл Пушкаревагийн аав шиг цамцныхаа хүзүүний товчийг хүртэл товчлоод, өмдөө гэдсэн дээгүүрээ татчихсан амьтад л явна ш дээ.
Өвөө нар өдөр тутам өмсдөг фоором болчихсон дамран малгай, өмд цамцнаас өөр өмчгүй шахам байхад ээжүүд зүгээр хуруу хумсаа будаад, алт мөнгө ээмэг бөгжөө шажигнуулаастай.
Тэтгэвэр буулаа эхнэрт хураалгалаа. Мөнгө төгрөгний мэдэл байхгүй ээ чааваас. Тэтгэвэрээс үлдээснийг нь аваад л ач зээ нартай зайрмаг энэ тэр дөхүүлээстэй. Үр хүүхэд ач зээ нарынхаа гар хөлийн үзүүрт мөнхөд зарагдаастай. Хороо хорин, талх маханд тувт яваастай.
Хөгшнийхөө өгсөн хоолыг нь идээд л, зассан оронд унтаа д л хүний гарт орно доо.
Хааяа бухимдаад эмгэнтэйгээ муудалцах гэхээр хүүхдүүд "аав дуугай, аав дуугай” гээл боллоо.
Гэр бүлийн хүрээнд өрнөж буй аливаа асуудлыг ээжүүд хүүхдүүдтэйгээ яриал дээгүүрээ шийдчихнэ. Маниуст мэдэх юм гэж нэгээхэн ч байхгүй.
Цагаан сар боллоо үр хүүхдүүд алтан ээмэг, торго дурдан, чихэр шихлаад, аль өнгөтэй өөдтэйгээ ээж дээ бариастай. Хөөрхий муу аавд ганц шил архи тэгээл болоо. Түүнээсээ зоргоороо уух эрхгүй ээ. Эмгэнийхээ нүдийг хариулж мариулж хэл амтайхан ганц нэг татна.
Аавд өгөх мөнгө төгрөг тувт ээжийн гараар дамжаастай. Май энийг аавд өгчих, тохируулаад бага багаар өгөөрэй ч гэх шиг.
Ээжүүд өвчин хэллээ бөөн сүр бадарч үр хүүхдүүд нь цуглаад маргааш нь эмнэлэгт эхэвтүүлээ.
Аавууд өвчин хэллээ даралтны эмээ уулаа өглөө нь цоглог гар босоод ирлээ.
Ээжүүд тувт өөрсдийгөө эрхлаамдаастай. Алтан хэвлийдээ тээж, ангир сүүгээ хөхүүлсэн шүү ээж чинь гэж мэгээд л. Тэгж бүүвэйлээд л тэгж , хуурайлаад л гэж яриад л. Аав чинь ажил ажил гээд явчихдаг байсын. Ээж чинь л чамайг өсгөх гэж зовсон гэж ярих жишээний. Үр хүүхдүүд нь тувт ээжийгээ хүрээлээстэй.
Аавуудад ярих юм байхгүй ээ. Санах ч юм байхгүй. Алдаа нь ил оноо нь далд. Хар өглөөгүүр бослоо гэж хамаг амьтанд ад болно. Улс төрийн тойм үзэх гэхээр таньд тэрнээс хэрэггүй юм байхгүй гээд удирдлага олдохгүй.
Эцэг хүний эр хүний тавилаан гэж энэ дээ. Идэр залуу насандаа мандаж явсан эр хүн өтөл буурал насандаа гундаж амьдрана даа хөөрхий.
Тийм болохоор эрчүүд дээ хэлэх хэдэн үг байна.
Одоо бидэнд эрх дураараа, эр зоргоороо байх богинохон хугацаа үлдэж байгаа тул цөм урагшаа

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.