| |
Видео
Шинэ мэдээ
Орлого багатай хүмүүст өгөх санхүүгийн ТОП-7 зөвлөгөө
Бага орлоготой залуу гэр бүлд хэрхэн санхүүгийн элбэг хангалуун байдалд хүрэх тухай топ 7 зөвлөгөөг хүргэж байна. Цуглуулж, хадгалахаас гадна цагийг нь олж үрэх нь орлого багатай үеийн санхүүгийн амжилтын баталгаа болдог.
1. Бага багаар цааш нь хий
Санхүүгийн зөвлөхүүд сар бүр орлогынхоо 10%-ийг цааш нь хийхийг зөвлөдөг. Тэдний тооцоогоор ийм хэмжээ (10%) гэр бүлийн амьдралын төвшинд бараг нөлөөлдөггүй. Хэрэв та өөрийн сарын орлогоосоо 10%-ийг цааш нь хийж чадахгүй гэж бодож байгаа бол бүр багаар хуримтлуулж ч болно. Эхлээд хадгаламжиндаа цалингийнхаа 10%-ийг хий, боломжтой бол энэ 10%-ийг аажмаар ахиулаад үз. Мэдээжийн хэрэг мөнгийг цалингаа буумагц хийх хэрэгтэй эс тэгвээс сарын эцэс гэхэд цалингийн 10% чинь үлдэхгүй.
2.Үрэлгэн зангаас татгалз
Өрхийн төсвөө өөдрөг болгохын тулд илүү зардлаа танаж хоёр гурван сар дараалан өрх гэрийнхээ зардлыг бичгээр хөтлөөд үз. Сарын эцэст та төсвийн ихэнх хэсэг хаана юунд зарцуулагдаж байгаа, ямар илүүдэл зардлаас татгалзаж болохыг үзээрэй. Харин хэмнэсэн мөнгөө хуримтлалдаа хийх буюу томхон зүйл худалдан авч болно.
Жишээ нь "хасагдах зардалд” таксигаар явсан зардал, өдөр гуанз, кафед хооллосон зэрэг зардлууд орж болох юм. Өдөр идэх зүйлийг гэрээсээ ажил руугаа авч явж болох шүү дээ. Хэрэв хэн нэг нь гэр бүлийнхээ чинээлэг байдлын төлөө, хортой муу зуршлаасаа салах юм бол, хадгаламжиндаа их том хандив болно гэсэн үг. Өдөрт татдаг тамхины мөнгөө нэг сар хадгалаад үзээрэй. Ямар их мөнгө болж байна гээч. Энэ мөнгөөрөө хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь авч өгч болно шүү дээ.
3. Банкны үйлчилгээг ашиглаж бай
Цуглуулсан мөнгө чинь гэртээ зүгээр хэвтэж байхгүйн тулд түүнийгээ банканд хугацаатай хадлагамжинд, эсвэл хадгаламжийн карт нээлгэчих."Дэрэн доор чинь” зүгээр хэвтэж байсан мөнгө чинь банкны хүүтэй нийлээд нэмэгдэх болно. Харин хүүгээ битгий үрээрэй. Жилийн эцэст таны оролцоогүй цугларсан мөнгийг та хараад улам их урам орох болно.
Түүнээс гадна картад байгаа мөнгийг гэнэтийн зарлага шаардагдах үед авах буюу өөр өндөр хүү бүхий хадгаламжинд өөр өөр хэлбэрээр хадгалуулж болно. Өндөр хүү шохоорхол хөдөлгөх боловч, мөнгө хямралын үед банкинд гацчихаж магадгүй тул мөнгөө бага хэмжээгээр өөр өөр банкинд хадгалуулаарай. Аливаа банкны үйлчилгээ бүтээгдэхүүнийг ашиглах гэрээ хийхдээ янз бүрийн гэнэтийн асуудал илүү зардалтай тулгарахгүйн тулд үнэ тариф, нөхцөл байдлыг сайн судалж үзэх хэрэгтэй.
Банкны үйлчилгээнээс зөвхөн дэлхийн үйлчилгээг буруугаар ашиглаж болохгүй. Энд зээлдэгч зээлийн хэрэгсэлд ухаалаг хандаж зээлийн эерэг сөрөг талыг нарийн тооцоолж авсан зээлийн тохиолдлыг хэлээгүй юм шүү. Жишээлбэл зээлийн карт нь хадгаламжийн карттай харилцан зохицсон хөнгөлөлттэй нөхцөлийн үе болон,интернет-банкны тохиромжтой боломжууд нь таны хадгаламжийн орлогоос төдийгүй зарлагад ч хүүгийн хувь тооцох боломж олгодог.
4. Хөрөнгө оруулах
Хэрэв таны зорилго, өндөр үнэтэй зүйл худалдан авах төдийгүй, ирээдүйд өөрийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой бол, зөвхөн мөнгө хэрхэн хуримтлуулахаа төлөвлөөд зогсохгүй, хуримтлуулсан мөнгө хөрөнгө оруулах хэрэгтэй. Хамгийн хялбар арга нь банкны хадгаламжийн хүү эсвэл хөрөнгө оруулалтын сангуудын сертификацийг худалдан авах явдал.Бас хөрөнгө оруулалтын өөр хэрэгслүүдийг ч ашиглаж болно.
Мөнгөний зарим хэсгийг хувьцаа авахад зориулж болно. Хэрэв та хувьцаанд хөрөнгө оруулахаар шийдсэн, энэ талаар туршлага багатай бол бага хэмжээгээр өөрийнхөө хадгаламжийн 10 хувиар ч юм уу хөрөнгө оруулж төрөл бүрийн үнэт цаасны ялгааг анзаараарай.Хэрэв та идэвхтэй хөрөнгө оруулах сонирхолтой байгаа бол интернет-трейдинг хийж болох юм. Амжилт олсон трейдерүүдийн туршлага, биржийн арилжаа нь орлогын бие даасан хангалттай эх үүсвэрийн нэг юм. Эцэст нь хуримтлуулсан хөрөнгөө гарааны өндөр эх үүсвэр хөрөнгө оруулалт шаардахгүй хувийн жижиг дунд бизнес эрхлэхэд ашиглаж болно шүү дээ.
5. Нэмэгдэл цалин хөлс олох боломжийг хай
Байнгын биш нэмэгдэл хөлсийг ажил дээрээ орой үдэш болон амралтын өдрүүдэд ажиллан олж болно.Зарим үед цалин хөлсөө "ажлын зав зайгаар” ажиллан нэмэгдүүлж болдог. Хэрэв гадаад хэл мэддэг бол үе үе орчуулга хийх, найруулгын ажилтай "нөхөрлөн” өөрийгөө копирайтингээр сорих буюу интернет сайтад өгүүллэг бичиж болно. Чөлөөт цагаараа эд зүйлс хийж худалдах, эсвэл захиалгаар ч хийж болно. Хэрэв машинтай бол үе үе халтуур хийж ч болно шүү дээ. Үгийн далимд хэлэхэд хүмүүс хувийн машинтай хүнийг алсхан зайтай газарт хурдан хүрэхийн тулд ахиухан хөлс төлж үйлчлүүлэх дуртай байдаг.
Хэрэв таны төрөл садан найз нөхөд чинь хилийн чанадад амьдардаг бол нэмэгдэл орлого олох бас нэг хувилбар нь гадаадаас ирсэн ховор нандин барааг бие зовоолгүй зарах юм. Энэ мэтчилэн мөнгө хийх цөөн бус аргыг олж болох бөгөөд хамгийн чухал нь олдсон боломжийг алдалгүй сонор соргог байх хэрэгтэй.
6. Стандартын бус арга замуудыг туршиж үзэх
Анх харахад гарцаагүй мэт байдлаас гарах гарц олохын тулд эерэг сэтгэх хэрэгтэй юм.Эргэлдүүр дотор байгаа хэрэм шиг цогиод ч авдаг хэд нь урсгал зардалдаа хүрч ядан ирээдүй харагдахгүй байна уу? Магадгүй амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэг гарах нээ. Тухайлбал хотын төвд юм уу байршил сайтай газар байртай бол байраа түрээсэлж өөрсдөө арай зайдуу газар амьдарч болохгүй гэж үү. Ингэснээр таны цалин чинь бага байсан ч түрээсийн мөнгөний зөрүүгээр машинтай ч болох боломж бий шүү дээ. Хэрэв бага орлоготой гэр бүл хүүхэдтэй болохоор зэхэж байгаа бол энэ түрээсийн хувилбарын үед гэр бүлийн хоёрын аль нэг нь хоёр жил нярай хүүхдээ асран сэтгэл хангалуун амьдрах болно.
Магадгүй энэ хувилбар танд тохирохгүй байж болох юм. Тэгвэл та өөрийн гэсэн хувилбараа сонгож болно. Зөвхөн зорилго тавьж амьдрах нь чухал.
7. Үрэлгэн зангаа мартаж болохгүй
Зарим нэг залуу гэр бүлүүд эдийн засгийн хэмнэлтэндээ бүрэн автан илүү ганц зоос үрэхээс эмээн юм бүхэн дээр өөрсдөөсөө харамлаж байдаг. Ямар ч үед сэтгэл ханамжийн баталгаа өгч баяр баясал авчирдаг зүйлээс татгалзах хэрэггүй, ингэж өөрсдийгөө шийтгэх ч хэрэггүй. Хэрэв та Франц дарсанд дуртай ч цалин багатай бол түүнийг өдөр болгон хоолон дээрээ уух шаардлагагүй.Харин баяр ёслолын үеэр эсвэл долоо хоногийг сүүлээр ажлын дараа ганц шил дарс уухад яагаад болохгүй гэж.
Хэдэн зуун саяыг хуримтлуулчхаад, орон байр худалдаж аваад, өөрийн хувийн бизнестэй болсны дараа л аз жаргалтай амьдарна гэж тооцоолох хэрэггүй. Энэ бүх хугацаанд жижиг баяр баясал хөгжил цэнгэл үзэлгүйгээр та хэрүүлч, харамч амьтан болж хувирна. Эдийн засгийн хэмнэлт цөллөг болж хувирах ёсгүй. Хэрэв тэгвэл хуримтлуулсан мөнгө чинь танд баяр баясгалан авчрахгүй гэдгийг санаж яваарай.