|
Видео

Шинэ мэдээ

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг яллагдагчаар татлаа

 

 

Цагдаагийн газраас "Эрэл” группын Ерөнхий захирал Б.Эрдэнэбатад залилан, луйвар болон мөнгө угаасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтийг прокурорт гаргасан билээ. Уг хүсэлтийг Прокурор үндэслэлтэй гэж үзсэн тул өнгөрсөн долоохоногт Б.Эрдэнэбатыг гяллагдагчаар татах тогтоолыг танилцуулсан байна.

Б.Эрдэнэбат нь цагдаагийн албан хаагчидтай зүй бус харьцаж, төр, прокурор гэх мэт байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын нэр барьсан аж.

Б.Эрдэнэбат нь "Хас”, "Хаан зэрэг хэд хэдэн банкуудад маш их хэмжээний өртэй төдийгүй түүний барьцааны зарим  хөрөнгийг хураах тухай шүүхийн шийдвэр гарсан гэнэ. Мөн тэрбээр бусдаас хөрөнгө оруулалт нэрийдлээр олон тэрбум төгрөг залилан авсан асуудлаар шалгагдаж байгаа гэнэ.

Харин Б.Эрдэнэбатын зүгээс яллагдагчаар татагдсан даруйдаа Дээд шүүхийн ерөнхий шүүгч асан Ц.Зоригт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан нэр бүхий хүмүүстэй байнга уулзах болсныг эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт хоёр ч удаа "Монголбанк”-ны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай нууцаар уулзсан сурагтай бөгөөд Н.Баяртсайханы зүгээс "Ариг” банкны дүрмийн санг нэмэгдүүлэх, банкны үйл ажиллагааг хуульд нийцүүлэн ажиллуулах талаар шаардлага хүргүүлсэн хэдий ч Б.Эрдэнэбат нь одоогоор уг шаардлагыг биелүүлэх эрхзүй болоод хөрөнгийн чадваргүй байгаа ажээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler