|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхий сайд бухимдав

Ерөнхий сайд бухимдав

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай тус тус уулзаж төсөл макеттай танилцлаа.

"Байгалийн түүхийн музей"-н зураг төслийг "Хатанбаатар” компани хийж байгаа бөгөөд тус музейг "Их тэнгэр” цогцолборт барихаар төлөвлөсөн байна. Улмаар уг цогцолбор аялал жуулчлалын гол бүс нутаг болно гэж төлөвлөж байгаа аж. Учир нь  Байгалийн түүхийн музейг л гэхэд 10.5 мянган м2 үзмэрийн талбай эзлэхийн зэрэгцээ гаднаа 200, дотроо 400 автомашины зогсоолтой байхаар зураг төсөлд тусгажээ.  Мөн дотоод засал чимэглэл орохгүйгээр уг барилгыг 75 тэрбум төгрөгөөр босгох тооцоо гарсан гэнэ.

Байгалийн түүхийн музей 33 мянган м2 талбай бүхий дөрвөн давхар барилга захиалсан хэдий ч өнөөг хүртэл ердөө зураг төслийн шатандаа л явж аж.

Түүнчлэн жил шахамын хугацаа өнгөрсөн атал "Үндэсний урлагийн театр”, "Байгалийн түүхийн музей”-н ажлын ахиц туйлын хангалтгүй байсанд Ерөнхий сайд Хүрэлсүх ихээр бухимдаж, холбогдох хүмсүүст нь хатуу сануулга өгч, дээрх ажлуудыг 14 хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгожээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler