|
Видео

Шинэ мэдээ

Ургац хураах цагаар стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй

Дотоодын зах зээлд махны хангамжийг сайжруулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийн хэлбэлзлийг тогтворжуулах, экспортыг тогтвортой хадгалах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар 2019 оны 5, 6 дугаар сард 2 удаа хэлэлцүүлж, хуралдааны  23, 26 дугаар тус тус өгөгдсөн үүргийн биелэлтийг хангах чиглэлээр ажиллаж байна.  

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймгийн хүн амын 2020 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд нийт 20.0 мянган тн мах бэлтгэх шаардлагатай гэсэн тооцоо гаргасан. Махны бэлтгэн нийлүүлэлтийн ажлыг зохион байгуулж, нөөцлөхөд 10.0 орчим тэрбум төгрөг улсын төсвөөс гаргах шаардлагатай байгаа тул 2020 оны төсвийн төсөөллийн төсөлд уг санхүүжилтийг тусгуулахаар Сангийн яаманд саналыг хүргүүлээд байна.

Орон нутгаас нийслэл хотод нийлүүлэгдэж байгаа мал, махны хэмжээнд хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Өнгөрч буй 14 хоногт нийслэлд нийт 17,3 мянган мал, 184,6 мянган тонн мах нийлүүлэгдлээ.

Цаашид малыг амьдаар экспортлохыг хориглон нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг  нэмэгдүүлэх, махны үйлдвэрийн хүчин чадлын ашиглалтыг сайжруулах бодлогыг баримтлан ажиллана. Уг бодлогын хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлээд байна. Үүнд:

  • Монгол Улсад мал төхөөрөх болон дулааны аргаар мах боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа 80 үйлдвэрт хяналт шалгалт хийж, эдгээр үйлдвэрүүд нь хорио цээр, мал эмнэлэг, ариун цэврийн болон технологийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ажлыг зохион байгуулсан. Удахгүй дүгнэлт нь гарна.
  • Засгийн газрын 2013 оны 77 дугаар тогтоолоор баталсан "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журам”-ыг шинэчилж, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг стратегийн хүнсний жагсаалтад оруулсан. Түүнчлэн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор тухайн жилийн мал төллөх болон ургац хураах цаг хугацаанд стратегийн хүнсийг экспортлохгүй, импортлохгүй байх зохицуулалтыг Засгийн газрын 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдээд байна.
  • Дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, түүхий мах экспортлох гэрчилгээ авах хүсэлт гаргасан нийт 28 аж ахуйн нэгжтэй "Хамтран ажиллах гэрээ” байгуулж,  БНХАУ-д 4,4 мянган тонн адууны мах, 2,9 мянган тонн дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн, Иран, Вьетнам улсад 1,5 мянган тн хонь, ямааны махыг тус тус экспортлохоор, 875.2 тн махыг дотоодын зах зээлд нийлүүлэхээр байна.
  • "Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 318 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж, Засгийн газрын бусад гишүүдээс санал авч байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler