|
Видео

Шинэ мэдээ

"Эх оронч”-оо эхнэрийнхээ дансаар “зугаалсан” мөнгөний тухай тайлбарлана уу

УИХ-ын гишүүд тангараг өргөсөн цагаасаа нэг ангийнхэн мэт болдог ч хэсэг хугацааны дараа нам, ашиг сонирхол, лобби зэргээсээ болоод хэд хуваагддаг.Өнөөгийн парламентад бол МАНАН бүлэглэлийхэн болон попчид л байгаа болов уу. Тэдгээр попчид дундаас олны анхаарлыг хамгийн ихээр татаж буй хүн бол УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар. Бараг өдөр алгасахгүй ямар нэг сэдвээр хэвлэлийн хурал зарлана, түүнийгээ цуцлана. Маргааш нь дахиад хурлаа зарлаж, хэдэг үг хэлнэ. Гэхдээ шинэ зүйл тун ховор. Магадгүй олны анхаарлаас гарчих вйи гэсэн айдастай ч байгаа юм шиг.

Ж.Батзандан гишүүний хувьд уг нь ингэж попорч байхаар муу нуухаар сайн илчил гэдэгчлэн ЖДҮ-тэй холбоотой асуудлаа дэлгэрэнгүй тайлбарлачихвал монголчуудын ууч зан хөдлөх ч юм билүү хэн мэдлээ. Түүний хувьд "Хүнс сервис”-ХХК-д авсан  500 сая төгрөгийн зээлээс 200 сая төгрөгийг нь эхнэрийнхээ дансанд оруулж, тэр нь банкинд хүүлэгдсэн гэдэг асуудалд нэр холбогдсон.

Энэ тухайгаа өөрөө "Энэ бол хонгилынхны хийдэг арга мэх юм. Батзандангийн эхнэрийн дансанд мөнгө орсон гээд л зарлаад байна. Би эхнэртэйгээ 20-иод жил амьдарч байна. Миний эхнэр хулгай луйвар, худал хэлэх хүн биш. Миний эхнэр хүн дарамталж, шантаажилж мөнгө авах хүн биш. 500 сая төгрөгийн зээл авсан хүн нь Батзанданд 50 хувийг нь авлигад өгчихсөн юм гэнэ. Монголын бизнес эрхлэгчид 500 сая төгрөгийн зээл авчихаад тэрнийхээ 50 хувийг зуучлалын хөлсөнд өгсөн гэж бичээд байгаа. Хардаж сэрдэж байгаа бол шалгах хэрэгтэй. Бүх баримт нотолгоог гаргаж өгье. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа гэж худал үнэн яриад байгаа. Хэрэв мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа юм бол бүх материал нууцын зэрэглэлтэй байх ёстой. Гэтэл фэйсбүүк, твиттерээр худал үнэн нь мэдэгдэхгүй юм явуулаад хүн гүтгээд байж болохгүй. Энэ бол хонгил ажиллуулдаг генералуудын хийдэг ажил. Хөөгдөөд ирсэн генерал нэг иймэрхүү юм хийгээд сууж байгаа гэсэн мэдээлэл авсан” хэмээн тайлбарласан.

Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, Эрхэлсэн комисар Э.Идэрцог нар "ЖДҮХС-гаас зээл авсан ААН, иргэн болгоныг гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгож болохгүй. Ямар нэгэн гишүүний эхнэр бизнес эрхэлдэг. Төсөл хөтөлбөр шаардлагыг нь хангаад, авсан зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа бол зээл авсан ААН, иргэнийг буруутай гэж үзэж болохгүй. Хамгийн гол нь нийт олгогдсон зээл дээр албан тушаалтнууд нөлөөлж, давуу байдал өөртөө болон хамаарал бүхий этгээддээ олгосон байна уу үгүй юу гэдгийг бид нарийвчлан шалгаж байга​а” гэж одоогоос 5 сар гаруйн өмнө мэдээлж байсан.

Мөн мөр зэрэгцэж явсан намын дарга С.Эрдэнэ "Нөгөө талдаа өөрийгөө бас л би шударга гэж цээжээ дэлдээд байгаа Батзандан өнөөдрийг хүртэл яагаад эхнэрийнхээ картын дансаар орсон 200 сая төгрөгийг тайлбар хийхгүй байгаа юм бэ. Тайлбар хий гэж шаардаад байгаа. Үүнийг Ардчилсан намын энгийн гишүүд бүгд шаардаж байгаа. Гэм буруугүй юм бол яагаад тайлбарлахгүй байгаа юм.” хэмээж байсан.

Яаж ч бодсон УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн эхнэр Ч.Дэлгэрмаа гэнэтхэн ХААН банкны Кредит картны дансандаа 200 сая төгрөг төлөлтөө хийсэн нь хэний ч хувьд хардахаас аргагүй асуудал. Харин өөрийнх нь хэлээд байгаа шиг Ё.Отгонбаяр сайд асангийн араас "залах” гэж байгаа нь үнэн бол эрхэм гишүүн задлаад тайлбарлаад өөрийгөө зөвтгөх боломж нь нээлттэй хэвээр л байгаа шүү дээ. Гэвч Ж.Батзандан гишүүн 200 сая төгрөг ямар учиртай тайлбарлах бус МАНАН- бүлэглэлийн хийж буй ажил хэмээж байгаа нь хачирхалтай байхаас яах вэ.

Харамсалтай нь түүний хувьд ЖДҮ-тэй холбоотой асуудал яригдаж, сэдэв өөрийг нь чиглэх үед гэнэт шударга ёс ярьж, хоолойгоо засдаг нэгэн. Тиймдээ ч намынхан нь хүртэл эх оронч бус жинхэнэ попчин хэмээн жийрхэх болжээ.

Х.МАРГАД

ЭХ СУВАЛЖ: ERENNEWS.MN

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler