|
Видео

Шинэ мэдээ

Зүүнбаянд байлдагч нар архи ууж, нэгнийгээ хүнд гэмтээжээ

Зүүнбаянд байлдагч нар архи ууж, нэгнийгээ хүнд гэмтээжээ

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид хоёр хоногийн өмнө /2019.06.24/ цэргүүд хоорондоо зодолдож, нэгнийгээ хүнд гэмтээжээ.

Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнийн 02:00 цагийн үед байлдагч нар хоорондоо маргасны улмаас нэг цэргийн уруул сэтэрч, шүд нь хугарсан байна. Тухайн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэж, нэгнийгээ ийн гэмтээсэн гэх мэдээлэл байна. Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргэж, урууланд нь дөрвөн оёдол тавьжээ. Болсон явдлыг Зүүнбаянгийн цэргийн ангийн удирдлагууд нууцалж байгаа гэх ба Зэвсэгт хүчний жанжин штабт энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байв. Түүнчлэн зодоон үүсгэсэн болон гэмтэл авсан цэргүүдийг бусдаас нь тусгаарлаад байгаа аж.

Болсон явдлын талаар "Цэргүүд тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Архи ууж, согтуурсан үедээ маргаж, зодоон үүсгэсэн” гэх мэдээллийг эх сурвалж өгч буй. Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаар тодруулахад "Ийм мэдээлэл тус ангиас ирээгүй" гэлээ. 

Байлдагч нар хоорондоо маргасны улмаас нэг цэргийн уруул сэтэрч, шүд нь хугарсан байна. Тухайн үед дөрвөн хал цэрэг хоорондоо зодоон үүсгэжээ. Гэмтсэн цэргийг эмнэлэгт хүргээд байна. 

Сануулахад, Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг Б.Алтантулга нь энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр нас барсан хэрэг гарч байв. Талийгаач тус ангийн танкийн ротод алба хааж байсан ба дээрх зодоон үүсгэсэн цэргүүд ч мөн тус ротын байлдагч нар аж.

Зүүнбаянгийн цэргийн ангид цэрэг учир битүүлгээр амиа алдсантай холбоотойгоор энэ оны нэгдүгээр сард ангийн удирдлагыг шинээр томилсон. Одоо тус ангийн захирагчаар хурандаа Л.Батболд, захирагчийн I орлогчоор хошууч Н.Батсайхан нар ажилладаг. 

https://news.zindaa.mn/2sk0

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler