|
Видео

Шинэ мэдээ

Зүүнбаян дахь цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас баржээ

 

Зүүнбаян дахь цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас баржээ

 

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар алба хааж байсан цэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард Орхон аймгаас татагдан иржээ.

Тэрээр өглөөний гүйлтэндээ гүйж байгаад ухаан алдаж унан, улмаар бөөлжиж байгаад нас барсан байна. 

Уг хэргийн талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "Ийм явдал болсон нь үнэн. Одоогоор ЗХЖШ-аас ажлын хэсэг гараад хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна. Мөн ар гэрийнхэн нь ирчихсэн байгаа. Хэргийн шалтгаан нөхцөл хараахан тодорхой болоогүй байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Ажлын хэсэг ажлаад дууссаны дараа албан ёсоор мэдээлэл өгөх болно" гэлээ. 

Х.Соёл



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.