|
Видео

Шинэ мэдээ

МҮБХ-ноос бөхчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулна

МҮБХ-ноос бөхчүүдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулна

 


МҮБХ-ноос бөхчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарч олон талт ажил зохион байгуулж байна. Ирэх сарын 2-3-ны өдрүүдэд Грандмэд эмнэлэгтэй хамтарч нуруу нугас, үе мөчний анхан шатны үзлэгийг МБӨ-нд үнэ төлбөргүй зохион байгуулахаар болжээ.

Үзлэгийн үеэр Грандмэд эмнэлгийн эмч нар нуруу нугас, үений гэмтлийн талаар зөвлөгөө өгч, сургалт явуулах бөгөөд ийм төрлийн гэмтэлтэй бөхчүүд өмнөх зураг, оношлогоо зэрэг зүйлсээ үзүүлж, дэлгэрэнгүй зөвлөгөө авах боломжтой юм байна.

Бөхчүүдийн дийлэнх нь гэмтэл бэртэл, чагтан холбоос, шөрмөс, нурууны үений шохойжилт, суулт, зөөлөн эдийн гэмтэлтэй байдаг ба үүнээс яаж хамгаалах талаар сургалт зөвлөгөө өгч нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийх ажээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler