|
Видео

Шинэ мэдээ

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэгүй өгнө

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Монголын Хуульчдын холбоотой хамтран 2018 оны долоодугаар сарын 25-ны өдөр "Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбарын байранд зохион байгуулна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан "Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт "Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулахаар болсон.
Энэ удаагийн өдөрлөгийг долдугаар сарын 25-ны Лхагва гарагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, Мишээл, Оргил салбарын байранд 09:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler