| |
Видео
Шинэ мэдээ
Бага насны гурван хүүхдийг хайрцганд хийж, автобусаар тээвэрлэхийг завджээ
Мөрөнгөөс Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээврийн автобусанд бага насны гурван хүүхдийг хайрцганд хийн хүлж, тээвэрлэхийг завдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, тус аймгийн автобусны жолоочид гурван хайрцагтай дайварыг дайлгасан байна. Гэвч хайрцаг хөдлөөд байсан тул жолооч задалж, шалгатал бага насны гурван хүүхэд дотор нь байжээ.
Хайрцганд хүлүүлсэн хүүхдүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тухайн автобусны жолоочийг саатуулан шалгаж эхэлжээ.
О.Гэрэл
Оллоо.mn