|
Видео

Шинэ мэдээ

Финлянд хүүхдүүд яагаад картонан хайрцганд унтдаг вэ?

Финлянд хүүхдүүд яагаад картонан хайрцганд унтдаг вэ?Финляндын Засгийн газраас ээжүүдэд картонон хайрцаг бэлэглэдэг уламжлал тогтоод 75 жил өнгөрчээ. Энэ хайрцганд хувцас, өлгий, тоглоом хийж, ор ч болгон ашигладаг. Нярайн эндэгдлээрээ дэлхийд хамгийн доогуурт ордог Финлянд бүх хүмүүсийн амьдрал ижил тэгш эхэлж байгаа гэдгийг утгыг бэлгэдэн хайрцаг бэлэглэдэг юм. Хайрцаг авмааргүй санагдвал 140 еврог бэлнээр авч болно. Гэвч Финлянд хүүхдүүдийн хувьд хайрцаг нь илүү үнэ цэнэтэйд тооцогддог учир 95 хувь нь мөнгийг сонгодоггүй ажээ. 

1930-аад онд Финлянд туйлын ядуу байсан тул 1000 нярайн 65 нь энддэг байжээ. Засгийн газраас ухаалаг бодлого хэрэгжүүлсэний ачаар энэ байдал 40 жилийн дотор өөрчлөгдсөн юм. Одоо хайрцаг бэлэглэх уламжлал үндэсний эрүүл мэндийн даатгалын системд мөрдөгдсөн хэвээр байна. 
 
Zuvsongolt.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler