|
Видео

Шинэ мэдээ

З.Энхболдын хуралд оролцоод, С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарчээ

З.Энхболдын хуралд оролцоод, С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарчээ

 


УИХ-ын дэд дарга асан Б энэ сарын 17-нд Төрийн ордонд ажлаар явж байхдаа нас нөгчсөн эмгэнэлтэй явдал болсон билээ. Талийгаачийн үхлийн талаар АН-аас "…Гаднын нөлөөтэй байж болзошгүй” гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Баттай эх сурвалжийн мэдээллээр, УИХ-ын дэд дарга агсан Б тэр өдрийн 15:00 цагийн үед Төрийн ордны гуравдугаар давхрын "Г” танхимд ЕТГ-ын дарга З.Энхболдын зохион байгуулсан "Торгоны зам” Олон улсын авто раллиг зохицуулах зөвлөлийн хуралд суужээ.
2009 оноос хойш болж байгаа энэхүү авто ралли энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй бөгөөд ОХУ- Монгол Улс-БНХАУ гэсэн маршрутаар уралдах юм. "Торгоны зам” авто раллигийн нээлт өнгөрсөн оны есдүгээр сард БНХАУ-д болсон. Нээлтэд нь ЕТГ-ын дарга З.Энхболд очиж оролцож байв. Ийм учиртай болж буй уралдааны талаар хоёр цаг гаруй хуралдаж дууссаны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд гарч явж, Б нь ОХУ-аас ирсэн төлөөлөгчидтэй  үлдсэн байна.
Тэд 40 орчим минут ярилцсаны дараа тарцгаажээ. УИХ-ын дэд дарга агсан Б гарах замдаа УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийн өрөөгөөр ороод гарсан байна.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler