|
Видео

Шинэ мэдээ

Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Би Газрын тосны тухай хуулиар Ерөнхийлөгчид асуулга тавьсан. Энэ хариугаа авсны дараагаар хэлэлцүүлмээр байна. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, цуцлах эрхийг шилжүүлэхийг Засгийн газрын бүрэн эрхэд хамруулдаг. Гэтэл тухайн үеийн Газрын тосны дарга нь "Петро Чайна Дачин Тамсагт" энэ эрхийг өгсөн. Гадныханд эрх ашиг өгснөөс бид бүтээгдэхүүнээ алдсан. Тиймээс энэ асуудлаар ҮАБЗ-ийн тэргүүний байр суурийг сонссоны дараагаар хэлэлцмээр байна. Хуулийг түр хойшлуулж өгнө үү гэсэн горимын санал гаргаж байна" гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Асуулт дууссан, зарчмын зөрүүтэй санал хэлэхээр байгаа" гэв. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

 

-Би энэ хуулийн тодорхой заалтыг зөвшөөрөхгүй байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг хэн олгох вэ? Боржин, давс зэргийн зөвшөөрлийг АТГ өгөхөөр байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал гэх нэрийн дор өөр ашигт малтмал олборлоод байна гээд байна. Хэрвээ энэ тохиолдолд зохицуулалт хийх хэрэгтэй. 

 

Харин гишүүн Г.Тэмүүлэн нар уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. Ийнхүү санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Тиймээс хууль санаачлагчид буцаалаа. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler