|
Видео

Шинэ мэдээ

19-12-2024, 19:22

УИХ-ын чуулганаар 13 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн хуралдаанаар 13 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

 

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төсөл, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. 

Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, "Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийн тайлан, "Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” болон "Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын явц” сэдвээр мэдээлэл хийх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Ерөнхий сайдын мэдээллийг баасан гарагийн үдээс хойш буюу 15.00 цагт сонсоно.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler