|
Видео

Шинэ мэдээ

Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргал надаас салахдаа хөргөгч, тоос сорогч, мөнгөн аяга гэх мэт байж болох бүхнийг нэхсэн

Ш.Чимэдцэеэ: Д.Түвшинжаргал надаас салахдаа хөргөгч, тоос сорогч, мөнгөн аяга гэх мэт байж болох бүхнийг нэхсэн

 


Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шат шатны шүүхийн шийдвэрийн улмаас амьдрал нь туйлын хүнд байдалд орсон талаараа мэдээлэл өглөө. 
Тэрбээр дуучин Т.Баясгалангийн аав Д.Түвшинжаргалтай 10-аад жил ханилан сууж байгаад салсан. Гэтэл шүүхээс АЖ Ш.Чимэдцэеэгийн бүх хөрөнгөний талыг нь Д.Түвшинжаргалд олгосугай гэдэг гурван шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
АЖ Ш.Чимэдцэеэгийн 82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүх байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн шийдвэрлэжээ.
Ингээд Ш.Чимэдцэеэгийн банкны бүх дансыг хааж, тэтгэврийн дансыг нь битүүмжилсний зэрэгцээ орон сууцыг нь албадан дуудлага худалдаанд оруулна хэмээн улаан канттай албан бичгийг хаалган дээр нь наасан байна. 
 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler