|
Видео

Шинэ мэдээ

Нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас амиа хорложээ

Нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн учраас амиа хорложээ

 


Энэ сарын 6-ны өпөр "KH апартмент” хотхоноос эмэгтэй хүн өндрөөс унаж нас барсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Дээрх хотхоны 14 давхраас талийгаач Ч.Чамин-Эрдэнэ унаж нас барсан хэрэг гарч олныг цочирдуулж байсан билээ. Хүн амины хэрэг гарсан дээрх хотхон аюулгүй байдал, харуул хамгаалалтгүйн улмаас дахин нэг хүний амь нас эрсэдлээ. Болсон аймшигт хэргийн талаар тодруулбал, тухайн өдрийн 17:10 цагт "15 давхраас хүн үсэрчихлээ” гэх мэдээлэл цагдаад оршин суугчдын зүгээс ирүүлжээ. Өндрөөс унаж нас барсан эмэгтэй 36 настай бөгөөд хоёр хүүхдийн ээж байжээ. Талийгаач Хан-Уул дүүргийн "Time square” хотхонд оршин суудаг байсан бөгөөд нас барсан өдрөө нөхөр нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсныг мэдэж улмаар сэтгэл санааны хямдралд орсон байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход талийгаач "KH апартмент” хотхоны 15 давхрын орцны коридорын цонхноос унаж нас барсан байсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба хэргийн газраас гутлын мөр, гарын дардас, арван хурууны хумс, 84 кадр зураг бэхжүүлэн авсан байна
 
Эх сурвалж: Zarig.mn

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler