|
Видео

Шинэ мэдээ

Хэргийн мөрөөр: Ганцаараа зогсч байгаад тагтнаас үсэрсэн нь камерт бичигджээ

Хэргийн мөрөөр: Ганцаараа зогсч байгаад тагтнаас үсэрсэн нь камерт бичигджээ

 


Энэ сарын 6-ны өдөр буюу өчигдөр 17.00 цагийн үед нэгэн эмэгтэй өндөр байшин дээрээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах "KH apartment" хотхоны 6а блок барилгаас эмэгтэй унаж амиа алдсан юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өндрөөс унаж амиа алдсан эмэгтэй 25-30 насны эмэгтэй байсан гэнэ. Чухам ямар шалтгаанаар ийнхүү өндрөөс амиа унаж амиа алдсаныг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Хэргийг шалгаж байгаа. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн юм. 

Хэргийн мөрөөр тухайн байрны оршин суугчдаас тодруулахад "Залуухан эмэгтэй байсан. Байрны хамгийн дээд давхарын тагтан дээр ганцаараа нэлээн удаан зогссон. Оршин суугчдын зүгээс тэр даруйд цагдаагийн утсанд дуудлага өгч, эмэгтэйг цааш буухыг шаардсан. Гэвч эмэгтэй дээврээс буухгүй байсаар байгаад доошоо уначихсан. Байрны зогсоолд байсан "Range rover" маркийн автомашин дээр унасан. Үнэхээр аймшигтай байсан" гэлээ. 

Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, тус эмэгтэй 15 давхрын тагтнаас унажээ. Ингэхдээ ганцаараа байсан болохыг оршин суугчдын зүгээс холбогдох газруудад хэлсэн байна. Мөн ганцаараа зогсч байгаад доошоо унасан нь камерын бичлэгт бичигдэн үлдсэн аж. 

Юутай ч хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Дашрамд сануулахад, өнгөрсөн оны аравдугаар сарын 24-нд энэхүү хотхоны 14 давхраас загваг өмсөгч Ч унаж амиа алдсан байдаг. 

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler