![]() |
Видео
Шинэ мэдээ
Английн Батлан хамгаалахын сайд “Huawei”-гаас болж огцорлоо
Английн Батлан хамгаалахын сайд Гавин Уильямсон огцрох өргөдлөө өгчээ. Түүний оронд одоогийн Олон улсын хөгжлийн сайд Пенни Мордонт очих магадлал өндөр байна. Хэрвээ Пенни шинэ албанд томилогдвол Британийн түүхэнд Батлан хамгаалахын сайдаар ажилласан анхны эмэгтэй хүн болох юм.
Гавин Уильямсоныг 5G сүлжээ байгуулах ажилдаа БНХАУ-ын "Huawei” корпорацийг оролцуулсан нь илэрсэн учир ийнхүү огцрохоор болж байгаа юм байна. Гавин Уильямсоны буруутгалд улс орны мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой амин чухал төсөлд БНХАУ-ын компанитай хамтарсан нь мэдээлэл алдагдагдуулж болзошгүй гэсэн болгоомжлол жинд дарж байгаа бөгөөд мөн Хятад компанитай хамтарснаар Лондон, Вашингтоны харилцаа хурцдаж мэднэ гэх улс төрийн өнцөг ч харагдаж байгаа юм.
