|
Видео

Шинэ мэдээ

Эрик Чунинг АНУ-ын Батлан хамгаалах яамны тамгын газрын тэргүүн болжээ

Эрик Чунинг АНУ-ын Батлан хамгаалах яамны тамгын газрын тэргүүн болжээ

 Эрик Чунинг АНУ-ын Батлан хамгаалах яамны тамгын газрын шинэ тэргүүнээр томилогджээ. Энэ тухай тус яамны цахим хуудаст мэдээлсэн байна.

"Эрик Чунинг нь Батлан хамгаалахын сайдын аж үйлдвэрийн бодлогын асуудал эрхэлсэн туслахын албан тушаалыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн хашиж байсан юм” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Батлан хамгаалахын яамны тамгын газрын албан тушаалыг өмнө нь Кевин Суини хашиж байсан бөгөөд тэрбээр энэ сарын 5-нд албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн байна. Батлан хамгаалахын сайдын үүргийг одоогоор Патрик Шанахан гүйцэтгэж байгаа юм. Өмнө нь АНУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг эрхэлж байсан Жеймс Мэттис Ерөнхийлөгч Дональд Трамптай санал зөрөлдөөнтэй байгаагийн улмаас албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн. 

montsame.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler