|
Видео

Шинэ мэдээ

Сүхбаатарын талбайн урд хэсэг “эргэн ирлээ”

 

Сүхбаатарын талбайн урд хэсэг  “эргэн ирлээ”

 

Улаанбаатар хотын Төв талбай буюу Сүхбаатарын талбайн урд талын одоо автомашины зогсоол байгаа хэсэг болон талбайн өмнөх  цэцэрлэгт хүрээлэн хувийн компанийн эзэсмшилд очоод 13 жилийн нүүр үзжээ. 

Ц.Батбаяр Нийслэлийн засаг даргаар аужиллаж байхдаа 2006 онд захирамж гаргаж  төв талайн урд хэсэг болон цэцэрлэгт хүрээлэнгийн  2,5 га газрыг дээрээ усан оргилууртай доороо үйлчилгээний төвтэй болгоно хэмээн төсөл шалгаруулж "Ю Би констракшн” компанид 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрөхөд энэ бүтээн байгуулалт огтхон ч хийгдээгүй бөгөөд харин 2016 онд Нийслэл тухайн компанитай гэрээ байгуулж өөрийн хөрөнгөөр  авто зогсоол болгон тохижуулсан.  Ингэхдээ зогсоолын орлогын 30 хувийг Нийслэлд төвлөрүүлж байхаар гэрээ байгуулсан ч одоог хүртэл нэг ч төгрөг төвлөрүүлээгүй байна.

Одоо энэ газрыг "Ю Би констракшн” компани 9,5 сая ам доллар буюу 22,5 тэрбум төгрөгийн банкны барьцаанд тавьчихсан байгаа юм байна.

Хэдийгээр энэ газрыг  төсөл шалгаруулж олгосон гэдэг боловч  холбогдох материал, шинээр хийх бүтээн байгуулалтын зураг төсөл аль нь ч  тухайн материалд байдаггүй аж. Ийнхүү нэг л өглөө нийслэлчүүд төв талбайнхаа хагасыг  урдах цэцэрлэгт хүрээлэнтэй нь  хамт "булаалгачихсан” байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны 4 дүгэр сарын 23-ны өдрийн А/364 тоо захирамжаараа газар олгосон дээрхи захирамжийг хүчингүй болголоо. Одоо авто зогсоол байгаа хэсэгт Нийслэл өөрийн хөрөнгө оруулалтаар усан оргилуур бүхий бүтээн байгуулалт, нийтийн бие засах газар зэргийг барихаар төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдэгдэв.

Дүрэм журмаараа бол  тухайн компани энэ газрыг эзэмшиж эхэлснээсээ хойш хоёр жилийн дотор зориулалтын дагуу ашиглаж, анх гэрээгээр хүлээсэн бүтээн байгуулалтаа хийх ёстой байсан ч өнөөг хүртэл  хийгээгүй. Энэ нь дээрхи гэрээг цуцлах үндэслэл болж байгаа юм.

Ийнхүү "хүнийх” болоод байсан төв талбайн урд хэсэг цэцэрлэгт хүрээлэнтэйгээ хамт  нийслэлд эргэн ирлээ. Энэ бол ард түмний талд гарсан шийдвэр байлаа.

М.Нэргүй   


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler