| |
Тун удахгүй Монгол орон даяар "Цуурхал" шуурах болно
Цахим ертөнц дахь бодит үнэнийг илчлэх "Этик" продакшний хоёр дахь уран бүтээл "Цуурхал" УСК энэ сарын 26-нд Монгол орон даяар үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Сошиал орчинд бусдыг гүтгэн гүжирдэх, доромжлох, худал хуурмаг бүхнээр тархиа цэнэглэн оршиж буй залуус түүгээрээ хэрхэн хар дарсан зүүд мэт амьдарч байгааг тус продакшний хамт олон өсвөр болон залуу үеийнхэнд түлхүү хүргэхийг зорьжээ.
Бидний амьдралын салшгүй нэгэн үнэт зүйлсийн хүрээлэлд цахим орчин хэдийнээ байр сууриа эзэлж түүнд нэвчих залуусын тоо өсөхийн хэрээр энэ сүлжээн дэх худал хуурмаг бүхэн газар авсаар.. Нийгмийн сүлжээгээр тархаж буй худал хуурмаг бүхэн бидний төсөөлснөөс ч хурдан цар хүрээг хамарч хэн нэгний эрүүл мэнд, амь насанд аюул занал авчирч байгааг хэн ч мэдэхгүй.
Хаана ч мохож болох залуусын хайр дурлал, өнгө мөнгөний үзэл, цахим ертөнц дахь хүчирхийлэл, дуулиант гэмт хэрэг зэрэг нийгмийн эмзэг сэдэв бүхэн чадварлаг залуусын чансаатай уран бүтээлээр дэлгэцэд мөнхлөгдөж сэтгэлд буухад хэдхэн хоног үлдлээ.
Цахим ертөнц гэх дархлагдсан сүлжээнд цоожлогдон тэжээгдэж түүгээрээ амьдарч буй өнөө үед түгжээгээ мултлах арга ухаан бид бүгдэд бий. Гагцхүү түүнийг онгойлгох түлхүүрийг олсон цагт бид бүхэнд энэ сүлжээн дэх худал мэдээллээр тархиа цэнэглэж чадахгүй.
Гол дүрийн бүсгүйн ээдрээт хувь тавилан, чадварлаг мөрдөгчдийн хөгжилтэй арга ухаан киног хэрхэн адал явдалтай болгож хөгжөөхийг дээрх уран бүтээлээс хүлээн авч үзээрэй.
Детектив инээдмийн "Цуурхал" УСК-ны гол дүрүүдэд "Этик" продакшний жүжигчин А.Энхжин/МУСТА/, Г.Даваазул, Ч.Баярмаа/МУСТА/, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Г.Эрхэмбаяр/МУСТА/, Б.Батбаяр/МУСТА/, Д.Төмөрбаатар, С.Одбаяр нар тоглосон бол киноны найруулагчаар Г.Даваазул ажилласан аж. Түүнчлэн "Цуурхал" уран сайхны киноны албан ёсны клипэндээ өөрсдөө тоглож тэр ч бүү хэл дуугаа хүртэл дуулсан нь үзэгчдэд илүүтэй хүрсэн болов уу.