|
Видео

Шинэ мэдээ

Цахим орчин дахь цочирдом гэмт хэргийн нууцыг "Цуурхал" УСК-аас тайлаарай

 

Цахим орчин дахь цочирдом гэмт хэргийн нууцыг "Цуурхал" УСК-аас тайлаарай

Бидний амьдралын салшгүй нэгэн үнэт зүйлсийн хүрээлэлд цахим орчин гэх дархлагдсан сүлжээ хэдийнээ байр сууриа эзэлжээ. Тэр маш олон давуу талуудтай хэдий ч сөрөг зүйлс нь тоо томшгүй их. Дэлхий дахинд цахим сүлжээгээр тархах худал хуурмаг мэдээлэл, бусдыг гүтгэн доромжлох сэдэл, дам яриа зэрэг хуурамч бүхнийг гагцхүү "Цахим орчинд" л бий болгодог.

Үүнийг зохицуулах нөхцөл манай улсад хараахан байдаггүй  ч цахим ертөнц дахь худал бүхнийг эсэргүүцэн уран бүтээлдээ харуулахыг зорьсон "Этик" продакшны хоёр дахь уран бүтээл болох "Цуурхал" УСК энэ сарын 26-аас үзэгчдийн мэлмийд хүрэхэд бэлэн болжээ. 

Цахим орчин дахь цочирдом гэмт хэргийн нууцыг "Цуурхал" УСК-аас тайлаарай

"Этик" болон "Событ" продакшны хамтын бүтээл болох "Цуурхал" уран сайхны кино нь нийгмийн сүлжээн дэх зүй зохисгүй гүтгэн доромжлол, дам яриа хүний амьдралд хэрхэн хар сүүдэр авчирч болохыг өсвөр үеийнхэн болон залуучуудад ухааруулахыг зорьсон аж. 

Нийгмийн сүлжээгээр тархаж буй худал хуурмаг бүхэн бидний төсөөлснөөс ч хурдан цар хүрээг хамарч хэн нэгний эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл учруулж болохыг хэн ч мэдэхгүй. 

 Гол дүрийн бүсгүйн ээдрээт амьдрал, хувь тавилан, хайр харуусал энэ үеүдэд хэрхэн өөрчлөгдөх бол.. Хэрэг явдлын нарийн зангилааг олох гурван мөрдөгчийн хөгжилтэй арга барил киног хэрхэн сонирхолтой болгох бол гэдгийг тус уран бүтээлээс хүлээн авч үзээрэй. Дашрамд дуулгахад "Цуурхал" МУСК дөрөвдүгээр сарын 26-аас Монгол орон даяар гарах болно гэдгийг дуулгахад таатай байна. 

Цахим орчин дахь цочирдом гэмт хэргийн нууцыг "Цуурхал" УСК-аас тайлаарай

Детектив инээдмийн "Цуурхал" УСК-нд гарах цочирдом гэмт хэргийн нууц, цахим ертөнцийн бодит үнэн, өнгө мөнгөний амьдралыг өсвөр үеийнхэн тэр дундаа залуучуудад адал явдал, драм, инээдэм зэрэг бүхий л төрөл жанараар харуулж өгөх нь тус уран бүтээлчдийн нэгэн онцлог оршиж буй юм. 

Киноны гол дүрүүдэд "Этик" продакшний жүжигчин А.Энхжин/МУСТА/, Г.Даваазул, Ч.Баярмаа/МУСТА/, Е.Даваасүрэн, Б.Пүрэвдорж, Г.Эрхэмбаяр/МУСТА/, Б.Батбаяр/МУСТА/, Д.Төмөрбаатар, С.Одбаяр нар тоглосон бол киноны найруулагчаар Гантөмөрийн Даваазул ажиллажээ. 

Мөн түүнчлэн тус продакшний залуу уран бүтээлчид "Цуурхал" МУСК-ныхоо албан ёсны "Жимбий" нэртэй дуугаа үзэгч олондоо хүргэсэн юм. 

Тус дууныхаа клипэнд киноны гол дүрийн жүжигчид өөрсдөө дуулж байсан нь хамгийн сонирхолтой бөгөөд залуусын дунд нэлээдгүй хандалт авч байгаа харагдана лээ.  

 

 

"Цуурхал" Уран сайхны кино "OST"- А.Энхжин, Г.Зулаа /Албан ёсны дууг хүргэж байна/ 

"Цуурхал" УСК-ны албан ёсны трейлэр 
"Цуурхал" УСК-ны хөгжилтэй хэсгээс...
 "Цуурхал" УСК-ны трейсер хэсгээс.. 

 


 


 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler