|
Видео

Шинэ мэдээ

26-01-2025, 22:32

Бага ангийн багш хотын утааг шийдэж чадах уу?

 

Бага ангийн багш хотын утааг шийдэж чадах уу?

 

Түймрийн голомтод селфидсэн Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Төслийн удирдагчаар томилогдоод буй Д.Мөнхжаргал нь багш мэргэжилтэй. Бага ангийн багш мэргэжилтэй нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Төслийн удирдагч Д.Мөнхжаргалын дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө авсан селфи цахим орчныг шуугиулаад байгаа ч тэрбээр миний авсан зураг биш гэсэн тайлбарыг өгсөн. Д.Мөнхжаргал нь 1989 онд дунд сургууль төгсөж, 1993 онд МУБИС-ийн Багшийн коллежийг бага ангийн багш мэргэжлээр дүүргэжээ. Гэтэл тэрбээр нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагчаар саяхан томилогдон ажиллаж байна. Бага ангийн багш мэргэжилтэй өөрөөр хэлбэл мэргэжлийн бус агаар орчны бохирдол хариуцсан төслийн удирдагчтай Улаанбаатар хотын агаар орчны бохирдол буурах нь эргэлзээ төрүүлж байна.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler