|
Видео

Шинэ мэдээ

Түймрийн голомтод 300 гаруй хүн ажиллаж байна

 

Түймрийн голомтод 300 гаруй хүн ажиллаж байна

 

Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан ой, хээрийн түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулан бүрэн унтраахаар 300 орчим хүн, 40 техник, хэрэгсэлтэй ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээлэв. 

Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгийн иргэд ажиллаж байна.

Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар, Улаанбаатар, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн  түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1,1 мянган га ой, 1,8 мянган га хээрийн талбай, нийт 2,9 мянган га талбай шатжээ.

Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 1590 гаруй хүн, 2 нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler