| |
Алла Пугачева 70 насны ойн концертоо тоглоод дахин тайзнаа гарахгүй
Оросын эстрадын домог болсон алдарт дуучин Алла Пугачева өнөөдөр 70 нас хүрч байна.
Тэрээр 1949 оны дөрөвдүгээр сарын 15-нд Москва хотноо төржээ. ЗХУ-ын гавьяат жүжигчин, ОХУ-ын төрийн шагналт тэрээр орос, англи, герман, франц, иврит, фин, украин хэлнээ 500 гаруй дуутай бөгөөд 20 гаруй ганцаарчилсан цомог гаргажээ. Алла Пугачевагийн цомгуудыг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас гадна Япон, БНСУ, Швед, Финланд, Герман, Польш, Чех, Болгарт гаргаж байв. Түүний цомгууд нийт 250 сая ширхэг борлогдсон аж.
Тэрээр 70 насны ойн "Алла Пугачева. P.S" концертоо Москвагийн Кремлийн ордонд энэ сарын 17-нд тоглоод дахин тайзнаа гарахгүй гэдгээ мэдэгджээ. "Вокруг ТВ" сэтгүүлдээ ярилцлага өгөхдөө, "70 нас хүрч буй хүн эрүүл мэндээ бодох нь зүй. Энэ концертоо би хамгийн түрүүнд хүүхдүүддээ зориулж байна. Дахиж би тайзнаа гарч хэзээ ч зүрхлэхгүй. Концерт тоглоно гэдэг маш хүнд ажил шүү. Гэхдээ би ам барьж хэзээний чаддаггүй учир фонограм хэрэглэлгүй амьдаар дуулах болно” гэжээ.
Б.Туг