|
Видео

Шинэ мэдээ

Их дээд сургуулийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ

Их дээд сургуулийн тоог цөөлөх шийдвэр гаргажээ

 


Монгол улсын Засгийн газраас их дээд боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулийн тоог цөөлөх бодлогыг тууштай баримталж байгаа билээ.
Их, дээд сургуулийн тоо хамгийн оргил үедээ 2004-2005 оны хичээлийн жилд 184 хүрч байсан бол 2017-2018 оны хичээлийн жилийн эхэнд 96 болж буурчээ. Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн бөгөөд үүнээс 6 сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гаргасан юм байна. Мөн 4 сургуулийг бусад сургуультай нэгдэж, 4 сургуульд БСШУЯ-наас хугацаатай үүрэг даалгавар өгөөд байгаа ажээ.
 
Д.Аз

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.