|
Видео

Шинэ мэдээ

4-09-2024, 18:10
8-08-2024, 22:26

С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгийг Монголбанк барагдуулна

С.Чинзориг: Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөгийг Монголбанк барагдуулна

 


Капитал банкийг татан буулгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан. Үүнтэй холбогдуулан иргэдийн хадгаламж, бусад мөнгөн хөрөнгийг хэрхэн татах талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрээр, "Намайг ажил авахад сангуудийн хөрөнгөөс Капитал банкидн байршиж байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжин сангаас байршсан мөнгөөс 2.5 тэрбум төгрөг дутуу байгаа. 2009 оноос Нийгмийн даатгалын сангаас Капитал банкинд хөрөнгө байршуулсан байдаг. Намайг ажил авахад 280 тэрбум төгрөг байршуулсан байсан. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг байршуулсныг гэрээнд өөрчлөлт оруулж, бууруулах арга хэмжээ авсан.  Нийгмийн даатгалын сангийн 101 тэрбум төгрөг үлдсэн байсан. Одоо эхний ээлжинд иргэдийн хадгаламжийг барагдуулна. Дараа нь Нийгмийн даатгалын сангийн байршуулсан 101 тэрбум төгрөгийг хуваарийн дагуу Монголбанк гаргах байх" гэлээ.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler