| |
Видео
Шинэ мэдээ
Өнгөрсөн онд барилгын ослоор долоон хүн амь насаа алджээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-аас Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус газраас энэ онд нийт 3100 аж ахуйн нэгж байгууллага, 201 иргэний үйл ажиллагаанд шалтгалт хийж, 6120 зөрчил илрүүлэн, 5774 зөрчлийг арилгуулжээ.
Өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман осол нь өндрөөс кран унасан осол гарч, долоон хүн амь хохирсон харамсалтай тоо бүртгэгджээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс "Өнгөрсөн онд осол гаргасан барилгын компаниудын үйл ажиллагааг нь түр зогсоогоод, эрүүгийн хэрэг шийдвэрлэх ажиллагаанд цагдаагийн байгууллага, шүүхээр шийдвэрлэсэн.
Манай байгууллагаас торгуулийн арга хэмжээг авч, үйлдвэрлэлийн ослын акт тогтоогоод, нөхөн олговрыг олгуулах акт гаргасан. Барилгын салбарт 1097 зөрчил илрүүлж, 776 зөрчлийг арилгуулж, 195 аж ахуйн нэгж байгууллагад 328 сая төгрөгийн торгууль ногдуулсан” хэмээн танилцуулав.
О.Гэрэл
Оллоо.mn