|
Видео

Шинэ мэдээ

Насанд хүрээгүй хүүхэд машин жолоодож яваад осол гаргажээ

 

Насанд хүрээгүй хүүхэд машин жолоодож яваад осол гаргажээ

 

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 555 дуудлага, мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 413 дуудлагыг хүлээн авч шалгажээ.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүн, орон нутагт 3 хүний амь нас хохирч, 12 хүн гэмтэж бэртсэн ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэн.
Тухайлбал, 04.07-ны өдрийн 16.00 цагийн орчим СХД-ийн нутаг Хүй 7 худгийн замд H.Sonataмаркийн автомашин онхолдож зорчигч хоёр хүний амь нас хохирчээ.
Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг, "Шатан” гэх газар шороон замд T.Passo маркийн автомашин нь Чансаа маркын улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж мотоциклийн жолооч 57 настай О-н амь нас хохирч, 10 настай Г гэмтжээ.
Түүнчлэн СХД-ийн нутаг Тахилтын зам, 1-р автобусны буудлын замд "T.Platz” маркийн автомашин жолооч 15 настай Д нь жолоодох эрхгүй тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, жолооч зорчигч нарын 15 настай 2 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 01 дүгээр улиралд 17225 зам тээврийн ослын шинжтэй дуудлага, мэдээлэл хүлээн авснаас 6415 зам тээврийн осол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн ослын 5688 буюу 88,6% нь Улаанбаатар хотод, 727 буюу 11,4% нь орон нутагт бүртгэгджээ.
Эхний улиралд улсын хэмжээнд 328 гэмт хэрэг гарч, 96 хүний амь нас хохирч, 263 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 12,7%-иар, нас барсан хүн 10,3%-иар, гэмтсэн хүн 38,4%-иар тус тус өссөн ба Улаанбаатар хотод гэмт хэрэг 29,6%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хүний амь нас хохирсон гэмт хэргийн 60 орчим хувь нь онхолдох хэлбэрээр гарч байгаа бөгөөд энэ нь cогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, анхаарал болгоомжгүйхөдөлгөөнд оролцсон, хурд хэтрүүлсэнээс шалтгаалж байна.

О.Гэрэл
Оллоо.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler