|
Видео

Шинэ мэдээ

"Singapore school of Mongolia" сургуулийн 43 хүн ХӨСҮТ-д, хоёр сурагч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

"Singapore school of Mongolia" сургуулийн 43 хүн ХӨСҮТ-д, хоёр сурагч эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна

 


Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлогын дэгдэлт гарсан талаар мэдээлсэн. Голомтод эмч нарын баг ажиллаж тус сургуулийн 186 багш, сурагчдаас асуумж судалгаа авахад 84 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн юм. Үүнээс 43 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол 41 хүн нь өрхийн эмчийн хяналтад байна. Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт хоолны хордлогод орсон 2 хүүхэд эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байна.

Ийнхүү олон хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулж байгаа нь тухайн байгууллагын хоол хүнсний аюулгүй байдал, хяналт алдагдсантай холбоотой юм. Мөн эрүүл мэндийн байгууллагад нэмэлт ачаалал үүсгэж байгаа бөгөөд боловсрол, хяналтын байгууллагууд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж, хэн буруутай этгээдээр  санхүүгийн хохирлыг  барагдуулан, дараа дараагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Цаашид олныг хамарсан өвчлөлөөс сэргийлэхийн тулд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын "аюулгүй хоол, хүнсний 5 түлхүүр ”-ийг баримтлан ажиллах хэрэгтэйг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Б.Аз


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler