|
Видео

Шинэ мэдээ

Алексей Булдаков Монголд аялж байгаад нас баржээ

Алексей Булдаков Монголд аялж байгаад нас баржээ

 


ОХУ-ын Ардын жүжигчин Алексей Булдаков 68 насандаа тэнгэрийн орноо заларлаа. Тэрээр Монгол Улсад аялж байх хугацаандаа буюу дөрөвдүгээр сарын 02-03-нд шилжих шөнө зүрхний архаг дутагдлын улмаас нас барсан тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна. 
Алексей Булдаковыг сүүлчийн замд нь үдэх ёслол ирэх Ням гаригт буюу дөрөвдүгээр сарын 07-нд Москвад болно.
Алексей Булдаков нь 1951 оны гуравдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд 1969 онд А.П.Чеховын нэрэмжит Павлодарийн драмын театрын дэргэдэх Залуучуудын театрыг дүүргэжээ. Тэрээр Павлодар, Томск, Рязань болон "Беларусьфильм" студид тус тус ажиллаж байсан юм. Алексей  "Особенности национальной охоты” уран сайхны киноны генералын дүрээр олон нийтэд танигдсан.
Мөн тэр найруулагч Никита Михалков, Владимир Меньшов, Глеб Панфилов нартай хамтран ажиллаж байсан. Тэрээр 120 гаруй кинонд дүр бүтээсэн бөгөөд 2009 онд Алексей Булдаков ОХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler