|
Видео

Шинэ мэдээ

Хүрэл тогоотын аманд арц уугиулж байгаад гал алджээ

Хүрэл тогоотын аманд арц уугиулж байгаад гал алджээ

 


Өчигдөр (2019.04.01) Богд Уулын Хүрэл тогоотын аманд гал гарчээ. Тодруулбал, тус дүүргийн онцгой байдлын албанд 4-5 га газар шатлаа гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Богдхан уулын захиргааны ажилчид мөн онцгой байдлын албан хаагчид очиж шалгахад хуурайшилт ихтэй үед хоёр эмэгтэй арц уугиулж байгаад гал алдсан байна.

Улмаар айж сандрахдаа хэргийн газраас зугтах гэж байхад нь Байгаль хамгаалагч н.Батнасан газар дээр нь барьжээ. Тэднийг БЗД-ийн цагдаагийн албан хаагчид авч явсан бөгөөд галыг БЗД-ийн онцгойгийн албан хаагчид ой мод руу орохоос нь өмнө унтрааж ажилласан байна. Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэдийг сонор сэрэмжтэй байхыг холбогдох газруудаас анхааруулж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler