|
Видео

Шинэ мэдээ

Гол мөрний мөс аажмаар хайлж, харз, тошин үүссэн тул зорчихгүй байхыг анхааруулж байна

Гол мөрний мөс аажмаар хайлж, харз, тошин үүссэн тул зорчихгүй байхыг анхааруулж байна

 


Он гарсаар гол, нуурын мөс цөмөрч автомашин унасан, суусан 13 тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 7 хүний амь насыг авран хамгаалаад байна.

 

Мөн 03 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах зэрэг үзэгдэл ажиглагдаж байна.  

Цаашид мөсний зузаарлын эрчим буурч мөс хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын ойролцоо тоглуулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас  анхааруулж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler