|
Видео

Шинэ мэдээ

Энхтайван, Чингисийн өргөн чөлөөний замуудын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён энэ сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

Айлчлалын үеэр Тээврийн цагдаагийн  албанаас замын хөдөлгөөний хамгаалалт, зохицуулалтыг хийж, Нисэх, Энхтайвны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудыг түр хугацаагаар хязгаарлах тул иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөнд оролцоно уу.
 
Энэ талаарх мэдээллийг цаг тухайд нь Тээврийн цагдаагийн алба болон Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудас, нүүр номоор цаг тухайд нь мэдээлж ажиллах болно.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler