|
Видео

Шинэ мэдээ

Л.Хулан: Нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудлаар зөвлөгөө авах бол 1900-1063 руу залгаарай

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд "Өсвөр үе залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчин, сэтгэл зүйн хямрал , хооллолт, батга гээд олон чиглэлээр ажлын цагаар, энгийн утасны тарифаар мэдээлэл өгдөг" Өсвөр үе залууст ээлтэй клиник"  бий. Тус клиник "оюутны хотхон"-нд байрладаг нь оюутан залуучуудад илүү ойр, хүртээмжтэй байдаг гэдгийг онцолмоор байна. 

 

Бид энэ удаад "Өсвөр үе залууст ээлтэй клиник" хариуцсан их эмч Л.Хулантай өсвөр наснынхан болон залуучууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал гарсан үед, ямар утас руу залгаж, зөвлөгөө авч болох талаар ярилцлаа.

-Сайн байна уу? Та  манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

Сайн. Сайн байна уу?  Танд болон уншигч олондоо энэ өдрийн мэнд хүргэе.  Намайг Лхагвагийн Хулан гэдэг. Хүүхдийн их эмч мэргэжилтэй.Сүүлийн 7 жил Өсвөр үеийн их эмчээр ажиллаж байна.

Одоогоор БЗД-ийн эрүүл мэндийн төвийн Өсвөр үе залууст ээлтэй клиникийг хариуцан ажиллаж байна.

-Танай клиникийн үйл ажиллагааны онцлог, өсвөр үеийн залуучуудад мэдээллийг ямар ямар мэдээллийн хэрэгслээр хүргэж байна вэ?

Манай клиник нь анх 2014 онд НҮБХАС-ын санхүүжилтээр байгуулагдсан. Үндсэн үйл ажиллагааны хувьд өсвөр үе залуучуудид нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал,бэлгийн замын халдвар өвчний оношлогоо,зөвлөгөө, хооллолт, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлэхээс гадна  телевиз, Гэр бүлийн радио  FM 104.5-д нэвтрүүлэг, ярилцлага,  мөн "БЗД Өсвөр үе залууст ээлтэй клиник  фэйсбүүк пэйж хуудсаар, мессенжерээр, хуучин 70150063 утсаар зөвлөгөө мэдээллийг хүргэж ажиллаж байна. Харин 2019 оны 01 сараас хойш зөвлөгөө өгөх тусгай /1900-1063/ дугаартай болсон.19001063 тусгай  дугаар нь энгийн утасны тарифаар ажлын цагаар зөвлөгөө өгч ажиллаж байна.

Гадаад дотоод,хөдөө орон нутаг хаанаас ч байсан зөвлөгөө мэдээлэл авах бүрэн боломжтой.Үүнээс гадна тусгай дугаарын хувьд хүүхэд, өсвөр үе залуучуудид зориулж энгийн утасны тафираар үйлчилгээ үзүүлдэг. 

- Өсвөр үеийнхэн болон залуучууд 1900-1063 утаснаас ямар үед зөвлөгөө авч болох вэ?

Өсвөр насныханд болон оюутан залуучуудид нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдварт өвчний  талаар  ярилцахыг хүсэж байгаа ч ярьж чадахгүй байгаа, айдас түгшүүр, хэн нэгэнтэй зөрчилтэй харилцаатай, сэтгэл зүйн хямрал гэх мэт тулгамдсан асуудалтай байгаа бол 1900-1063 утас руу залгаад зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

Бид өсвөр  насны хүүхдийн бие сэтгэхүй, насны онцлогт тохирсон нөхөн үржихүйн болон бэлгийн замын халдвараас сэргийлэх талаар ,үе тэнгийн дарамт шахалт, үерхэл нөхөрлөлийн харилцаанд нь тохирсон сэтгэлзүйн зөвлөгөө, мэдээллийг аль болох үнэ төлбөргүй , харьяалал харгалзахгүй , нууцыг чанд хадгалсан, тав тухтай орчинд тусламж, хүргэж үйлчилдэг. 

- Утсаар хэн илүү их мэдээлэл авч байгаа вэ

Эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлаар өсвөр насныхан, оюутан залуучууд, мөн эцэг эхчүүд холбогддог. Өсвөр насны хүүхдүүдээр жишээ авахад охид, хөвгүүдэд үерхэл, нөхөрлөлийн асуудал, бэлгийн бойжилтын өөрчлөлтэй  холбоотой хөх ургах, сарын тэмдгийн  хямрал , батгашил, бэлгийн замын халвдарт өвчний талаар аав ээж, найз нөхөдтэйгээ нээлттэй ярилцаж чадахгүй үедээ утсаар  хандаж зөвлөгөө мэдээлэл авч байдаг.

-Эцэг  эхчүүд болон өсвөр үеийнхэнд хандаж зөвлөгөө өгнө үү 

Өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдэдээ цаг зав зарцуулж, ярилцаж байгаасай, нас насных нь хэрэгцээг нь ойлгож мэдэрч, насны онцлогт тохирсон байдлаар дотны зөвлөгч нь байж, хүүхэдтэй зөв боловсон харьцаж, хайрлаж, хамгаалж байгаасай гэж хүсэж байна. Өсвөр насны охид, хөвгүүд ч гэсэн аав, ээжтэйгээ нээлттэй, илэн далангүй харилцаж байж, хамтын хүчээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж байгаа шүү. 

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

- Тодруулбал, Нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн замын халдвар, сэтгэл зүйн асуудлаар ямар зөвлөгөө өгдөг вэ?

 - Монгол улсын аль ч аймаг, сум, дүүргээс холбогдож 1900-1063 утаснаас  зөвлөгөө авах боломжтой юу?

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler