| |
Амьдралд хэрэгтэй тус болохуйц сургааль
Хичээл 1
Эхнэр нь шүршүүрээс гарангуут нөхөр нь зөрж орох үед хаалганы хонх дуугарав. Эхнэр нь алчуураар биеэ ороогоод хаалга нээхэд хажуу айлын хөрш залуу зогсож байв. Эхнэртэй нь мэндэлж, гэнэт санал тавив "Хэрэв алчуураа авч нүцгэн биеэ харуулах юм бол чамд 100 доллар өгнө”. Эхнэр хором зуур бодолхийлж алчуурыг авч эхээс төрсөн биеэ үзүүлэв. Хөрш нь амласан ёсоор халааснаасаа 100 доллар гаргаж өгөөд одов. Хаалга хаагдсаны дараа нөхөр нь шүүршүүрнээс чангаар асуув "Хэн ирсэн бэ?”, эхнэр нь "Хажуу айлын залуу чамайг асуугаад явчихлаа”, нөхөр нь "Өө, цаадах чинь надаас зээлсэн 100 долларын талаар юм хэлсэнгүй юу?”
Сургааль – Бизнесийн хамтрагч нартаа олгосон зээлийн тухай мэдээллээ өгч бай, үгүй бол элдэв асуудал гарч болзошгүй.
Хичээл 2
Ламтан зам дагуу явж байсан гэлэнмаад машинд нь сууж дөхөхийг санал болгов. Гэлэнмаа хажуугийн суудалд суух үед хормой нь ангайж гуя нь ил гарав. Ламтан анхаарал алдаж огцом эргэлт дээр осол гарахыг шахсан боловч гэлэнмаа үл анзаарсан байдалтай хэвээр байв. Ламтан араа солих үед санамсаргүй байдлаар гуян дээр нь гараа тавихад гэлэнмаа "Гэгээн эцэг минь та 129-р ишлэлийг мэднэ биз дээ” гэхэд ламтан санаа зовж гараа татаж авав. Гэлэнмааг буусны дараа ламтан Библийг гаргаж ирээд 129-р ишлэлийг сөхөж харвал "Улам цааш нь зүтгэ, зүтгэл гаргаснаар аз жаргалд хүрэх болно” гэж байв.
Сургааль – Ажлаа сайн мэдэхгүй бол олон боломж өмнүүр чинь өнгөрч дэмий алдагдахад хүргэнэ.
Хичээл 3
Нарийн бичиг, менежер, босс гурав цайны цагаар гарч яваад шидэт дэнлүү олжээ. Дотроос нь бэрд гарч ирээд тус бүрт нь нэг нэг хүслийг нь биелүүлэхээр амлав. Нарийн бичиг тэвчээр алдан "Би, би хамгийн түрүүнд шүү. Миний хүсэл бол Хавай арал дээр очиод сайхан залуутай танилцмаар байна” – пшш – бүсгүй алга болов. Менежер нь сандарч – "Би тэрбумтан болоод энэ бүсгүйн араас очимоор байна” – пшш – мөн адил алга болоход дарга нь "Наад хоёрыг цайны цаг дуусангуут буцаагаад аваад ир, үдээс хойш хийх ажил их байна”.
Сургааль – Хамгийн түрүүнд даргын саналыг сонсож бай.
Хичээл 4
Туулай дэвхэрч байгаад модны орой дээр бүргэд сууж байхыг хараад "Та юу хийж байгаа юм бээ?” гэхэд, бүргэд "Юуч хийлгүй, зүгээр л сууж байна” гэв. Туулай "Би ч гэсэн тань шиг зүгээр сууж болох уу” гэвэл, бүргэд "Тэг тэг, болохгүй юу байх уу” гэв. Туулай модон доор нь суугаад, дээш харж, амарч хэвтэв. Гэтэл гэнэт үнэг гарч ирээд туулайг барьж аваад идчихлээ.
Сургааль – Юуч хийлгүй, зүгээр суухын тулд их өндөрт гарч суух хэрэгтэй байдаг.
Хичээл 5
Цацагт хяруул амьдралдаа гутарч гомдоллоход баавгай түүнд тэжээл, эрдэс ихтэй өөрийн баасыг идэхийг санал болгов. Цацагт хяруул баасыг нь идээд хүч ороод том модны орой дээр гарч суув. Гэтэл анчин түүнийг олж хараад буудаж орхив.
Сургааль – Бохир аргаар оргилд гарсан ч тэнд тогтож авахад тус болохгүй.
Хичээл 6
Бяцхан шувуу нүүдэл хийж нисэж байтал даарсны улмаас газар унав. Хэвтэж байтал дэргэдүүр явж байсан гахай санамсаргүй дээр нь бааж орхив. Бялзуухай өмхий үнэрт бүтэж үхэх шахсан боловч удалгүй халуун баасны илчинд дулаацаж тэнхээ оров. Амьдрал нь эргээд сэргэсэн шувуухай баярласандаа жиргэж эхлэхэд холуур явж байсан муур түүнийг сонсоод баасан дундаас олж гаргаж аваад идэж орхив.