|
Видео

Шинэ мэдээ

Эдийн засагт “Download” хийж экспортыг дэмжих боломж бий

Эдийн засагт  “Download” хийж экспортыг дэмжих боломж бий

 


Монголын Гаалийн байгууллага оны эхний 50 хоногт  545.6 тэрбум төгрөг төвлөрүүлсэн тухай мэдээлэл өчигдөр их л бахархалтайгаар цахим орчныг  "чимэв”.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс хавьгүй нэмэгдсэн хувь хэмжээ бөгөөд энэ хэрээр төсөвт төвлөрөх мөнгөний хэмжээ өснө.  Энэ өнцгөөс нь харвал яах аргагүй сайн мэдээ болж таарна. Монголын гаалийн байгууллага өдөрт дунджаар 10,8 тэрбум  төгрөг төвлөрүүлнэ гэдэг  эдийн засаг идэвхтэй байгаагийн илэрхийлэл яах аргагүй мөн.  Гэхдээ асуудал  гаалийн байгууллагын төвлөрүүлж буй мөнгөн дүнгээсээ илүү харин ямар  арга замаар энэ өсөлт ирэв гэдгийг илүү тогтож харах хэрэгтэй болж байна.  Ингэх нь эдийн засгийн дүр зураглалыг  тодорхой болгож мөнгөн дүнгийн өсөлтийг бахархаж баярласан нүдээр харахаас арай өөр юм.

Оны эхний ажлын 50 хоногийн нийт орлогыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 130.3 тэрбум төгрөг буюу 131.4%-аар өссөн энэ  шалтгааныг  мэргэжлийн байгууллагууд  хоёр  үндсэн хүчин зүйлээр тайлбарлажээ.

Газар нутаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн, байгалийн баялаг, нүүдэлчин амьдрал, өв түүх гээд. Ийм бэлэн өгөгдөлүүдээ чулуу болгож, "download” хийж чадах эсэх нь төрийн шударга байдал, баялаг бүтээгчдийн идэвх санаачлагын л асуудал.

Үүний нэгдүгээрт, валютын ханшийн зөрүү  мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлсөн гэжээ. Тухайлбал,  өнгөрсөн оны гуравдугаар сард төгрөгтэй харьцах ам.долларын ханш 2,395.төгрөг байсан бол энэ жил 2,631 төгрөг  болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл төгрөг ам.долларын эсрэг 235.6 төгрөгөөр суларсан байна. Тэгэхээр үндсэний мөнгөн тэмдэгтийнхээ үнэгүйдлээр өссөн орлогод баярлах шалтгаан бидэнд байхгүй гэсэн үг.  

Орлого өсөх хоёр дахь гол шалтгаан гэвэл импортын хэмжээ нэмэгдсэн явдал. Монголчууд бид хэрэглээнийхээ 70 гаруй хувийг импортоор хангадаг гэх мэдээ бий.  Аливаад импортоос хамааралтай байна гэдэг угтаа гунигтай  дүр зураг. Хэдий тийм ч мпортын хэмжээ өмнөх жилээс өсчээ. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад импортын татварын орлого энэ онд 129%-аар өссөн байна.  Энэ хэрээр валютын гадагш чиглэсэн урсгал нэмэгдэж үүнийг дагалдсан ханшийн уналт чимээгүйхэн үргэлжилж  байгаа гэсэн үг.

Орлого нэмэгдэх бас бус өөр хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ийм л хоёр голлох учир шалтгаанаар гаалийн байгууллагын төвлөрүүлж буй орлогын хэмжээ өсчээ.

Эдийн засаг гэдэг их нарийн, харилцан хамаарал бүхий нэгэн цул байх. Эдийн засаг өсөж байгаа гэх сайн мэдээ бий. Гэхдээ дээрхи ханшийн уналт болон импортын өсөлтөөс харахад Монголын эдийн засгийн  хар зураглалд баярлаж талархах зүйл бага мэт.

Эдийн засгийн гол хөдөлгүүр болсон экспортын  хэмжээ нэмэгдсэнгүй. Оны эхний саруудад нүүрсний экспортын хэмжээ ихээхэн хувиар буураад байгаа.  Энэ янзаар бол 2019 онд Гашуунсухайтын боомтоор  23 сая тонн нүүрс экспортлох амбиц маань хэр бодитой байх бол гэж эргэлмээр ч юм шиг.

Саалийн ганц гэгддэг Эрдэнэтийн үйлдвэр маань төрийн, хувийн гэсэн хуваагдалтай, Стандарт банкны өрийн  асууудлаар Арбитр дээр ялагдчихсан, одоо Онц байдал тогтоочихсон ойлгомжгүй байдалтай байна.  

Монголын эдийн засгийн хоёр дахь, гурав дахь тулгуур болох учиртай  хөдөөд аж ахуй, аялал жуулчлалын салбарт одоогоор шинэ сэргэг  мэдээлэл хараахан алга.  

Хэтрүүлж хэлсэн хүнд иргэн бүр нь шахуу экспортлогч болсон  мэдлэгийн эдийн засгаар улсаа хөгжүүлж буй Израиль,  Өмнөд  Солонгос гээд улсын  бэлээхэн туршлага үлгэрлэл бидэнд бий.  Тэдний жишгээр Монгол руу ногоон мөнгөний урсгалыг татах боломж олон байж таарна.  Газар нутаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн,  байгалийн баялаг, нүүдэлчин амьдрал,  өв түүх гээд.

Ийм бэлэн өгөгдөлүүдээ чулуу болгож,  "download”   хийж чадах эсэх нь төрийн шударга байдал, баялаг бүтээгчдийн идэвх санаачлагын л асуудал.  Товчхондоо бол гар хүрэх газарт байгаа  боломж юм шүү.

Г.Хантулга


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler