| |
Видео
Шинэ мэдээ
Sony Pictures-ийн компьютерийн системд халджээ
Sony Pictures
Entertainment-ийн компьютерт хакерууд халдсанаар Даваа гаригт системийг
хүчээр унтраасан тухай эх сурвалжууд мэдээллээ. Хэрэв олон нийтэд уг
халдлагын тухай мэдээлэхгүй бол "нууц” мэдээллүүдийг дэлгэнэ гэсэн
мэдэгдлийн хамт гавлын ясны зураг компьютерийн дэлгэцэн дээр гарч ирсэн
байна. Мэдээлэл дээр "#GOP” гэсэн үсэг байсан нь халдлагыг зохион
байгуулсан "Guardians of Peace” бүлэглэлийнхнийг илэрхийлсэн нэр гэж
албаныхан үзжээ. Sony пүүс нь "мэдээллийн технологийн хэрэглэгдэхүүн
бүхий утга санаа”-г шалган нягталж байгаа талаараа мэдэгдсэн байна.
Технологийн салбарт тэргүүлэгч тус пүүс нь одоогийн нөхцөл байдалд арга
хэмжээ авахын тулд ийнхүү системээ бүхэлд нь унтрааж байгаа талаараа
нийт ажилтнууддаа анхааруулга, санамж өгч мэдэгдсэн аж.
Асуудлыг нарийвчлан шалгаж, шийдвэрлэх хүртэл буюу 1 өдрөөс 3 долоо хоног хүртэлх хугацаанд компанийн системийг унтрааж байгаа гэнэ. Түүнчлэн нэрээ нууцалсан нэгэн хэрэглэгч Reddit мэдээллийн веб сайтад Sony компьютерийн дэлгэцэн дээр гарч буй хакеруудын үлдээсэн мэдээллийг нийтэлжээ. Хакерууд, "Анхааруулга: Бид хэдийнэ чамд анхааруулсан, энэ бол зөвхөн эхлэл нь... Бид танай нууц болон маш нууц дотоод мэдээллийг бүгдийг нь олж авах болно” хэмээн мэдээлэл үлдээсэн байжээ.