![]() |
Видео
Шинэ мэдээ
Ж.Бат-Эрдэнийг шүүх хуралд гэрчээр дуудсан уу, дуудаагүй юу
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан эхэлсэн ч тодорхой шалтгааны улмаас ирэх сарын 05 хүртэл хойшилсон байгаа юм.
Тодруулбал хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, шүүх хуралд гэрч, шинжээч нарын арав гаруй хүн оролцуулахаар болсон ч хуралд гэрчээр гурван хүн оролцсон байгаа юм.
Талийгаач Г-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүхийн ярьснаар "Энэ удаагийн шүүх хуралд хэд хэдэн хүнийг гэрчээр дуудсан. Тухайлбал, тухайн үед сайд байсан Ж.Бат-Эрдэнэ болон хэрэг болох үед байсан яамны газрын дарга нарыг дуудсан ч ирсэнгүй. Тиймээс шүүх хурал хойшилсон” гэсэн юм.
Тэгвэл сайд асан Ж.Бат-Эрдэнэ "Өчигдрийн шүүх хуралд намайг дуудаагүй. Дараагийн шүүх хуралд дуудвал очно” гэжээ.
О.Гэрэл
Оллоо.mn
