|
Видео

Шинэ мэдээ

Этиопд онгоц осолдсонтой холбогдуулан хэд хэдэн орон эмгэнэл илэрхийлжээ

Этиопд онгоц осолдсонтой холбогдуулан хэд хэдэн орон эмгэнэл илэрхийлжээ

 


Этиопд болсон онгоцны ослын улмаас амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд 10 гаруй улс орны эрх баригчид эмгэнэл илэрхийлжээ. "Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн "Boeing 737” зорчигч тээврийн нисэх онгоц өнгөрсөн ням гарагт осолдож, онгоцонд байсан 157 хүн бүгд амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дотор 35 орны зорчигч байсан юм.

"Найроби хотын чиглэлд нисэж байсан "Ethiopian airlines” агаарын тээврийн компанийн нисэх онгоц осолдсон явдалд бид гүнээ харамсаж байна. Этиопын ард иргэдэд гүнээ эмгэнэл илэрхийлэхийн сацуу ослын улмаас амиа алдсан хүмүүийн гэр бүлийнхэнд тэсвэр хатуужилтай байхыг хүсэж байна” хэмээн Арменийн Гадаад хэргийн яам "Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.

Түүнчлэн Нигерийн Ерөнхийлөгч Мохаммад Бухаригаас гадна Турк, Ирланд, Гүрж, Куба, Швед, Намиби, Перу, Боливи, Гамби, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс болон Сомали улсын удирдагчид энэ осолтой холбогдуулан эмгэнэл илэрхийлсэн байна.  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler