|
Видео

Шинэ мэдээ

МАНАН дэглэмийн эсрэг эрс шийдэмгий тэмцэнэ гэв

МАНАН дэглэмийн эсрэг эрс шийдэмгий тэмцэнэ гэв

 


Өөрсдийгөө МАНАН дэглэмийг эсэргүүцэгчид гэж ойлгуулаад байгаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар нарын гишүүд мэдээлэл хийлээ. Хоёрдугаар сарын 15-ны өдөр МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдлээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн.

Найман заалттай шаардлагын хугацаа 2019.03.01-нд дууссан ч дууссан ч шаардлагыг хариугаа аваагүй гэж тэд мэдэгдэв.

Тухайлбал УИХ-ын гишүүн Л.Болд "Ээлжит бус чуулганыг хуралдуулах болон нийт найман шаардлага маань өнөөдрийг хүртэл биелэгдээгүй байна. Монголын ард түмэн Эрдэнэтийн 49 хувиа авах цаг болсон. Стратегийн ордоо авах цаг болсон. Шударга бусын хонгилыг үүсгэж, улсын хөрөнгийг идсэн хүмүүсийг толгойг илж, хууль хяналтыг удирдлагыг чөлөөлөхийг нэг ч алхам ухрахгүйгээр шаардах болно. Ард түмний хувьд оршин тогтнох нөхцөл байхгүй болжээ. МАНАН дэглэмийн эсрэг нэгдсэн ард түмэн шаардлагаа биелэх хүртэл эрс шийдэмгий тэмцэх болно” гэлээ.


Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандсан шаардах бичигт: 

  • Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард түмний өмч болгох
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон боловч авлига хуйвалдааны замаар хувьд авсан стратегийн ордуудыг нийтийн өмчлөлд эргүүлэн авах авах
  • Шүүх, прокуорор, АТГ, Үндсэн хуулийн цэцийн удирдлагуудыг огцруулж, яаралтай шинэ удирдлага томилуулах
  • Хөгжлийн банк болон төрийн нэрээр авсан их хэмжээний мөнгийг эргүүлэн төлүүлэх, улсад үр ашигггүй хийсэн коэцессийн гэрээнүүдийг цуцлах, ЖДҮ-г дэмжих сан зэрэг нийт 26 санг шалгаж, шаардлагагүй үрэлгэн сангуудыг татан буулгах, буруутныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах
  • Төрийн албыг арилжаалах, худалдах санаархал бүхий 60 тэрбумын хэргээр нийтийн сонсгол хийж, буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх
  • Агентлагийн дарга болон түүнээс дээш бүх шатны албан тушаалтныг Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар томилгооны сонсгол явуулж байж томилдог болох
  • Газрын наймаа, авлигын замаар авсан газрын зөвшөөрлийг цуцалж нийтийн эзэмшилд шилжүүлэх
  • С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах шинэ нөхцөл үүссэн тул хэргийг хүний эрхийг зөрчиж, хууль бусаар шийдвэрлэсэн асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэх.

Иймд УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулж, энэ бүх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх шаардлагыг хүргүүлсэн гэжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler