|
Видео

Шинэ мэдээ

Х.Сарантуяа: Сонсгол бууралт дүлийрэлтэнд хүргэдэг гол шалтгаан бол дунд чихний архаг үрэвсэл

Баянзүрх Дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн Зөвлөх Поликлиникийн Чих хамар хоолойн эмч Х.Сарантуяаг энэ удаагийн "Эмч зөвлөж байна" буланд зочиноор урин ярилцлаа.

 

-Сайн байна уу? Жил бүрийн 3-р сарын 3-ны өдөр Сонсгол хамгаалах дэлхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр Зөвлөх Поликлиник ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

Өнөө үед нийгэмд сонсгол бууралттай хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймээс энгийн ард иргэд, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сонсгол бууралтын шалтгаан болон нөлөөлөх хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ойлголт өгсөн байгаа. Мөн гарын авлага боловсруулж иргэдэд тараах, БЗДүүргийн цэцэрлэгийн багш нарт урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж сургалт явуулах, сонсголын бэрхшээлтэй иргэдийн судалгааг боловсронгуй болгох, иргэдэд зориулсан ханын үзүүлэн бэлтгэх зэрэг эдгээр ажлуудыг хийж өнгөрлөө.

а мэргэжлийн эмчийн хувьд дүлийрэлт, сонсгол бууралт гэж яг юуг хэлэх вэ? Энэ өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авахыг зорьж байна?

Дүлийрэлт, сонсгол бууралт гэдэг нь нэг ба хоер чихний сонсох үйл ажиллагаа бүрэн үгүй болох доголдохыг хэлнэ. Энэ нь хүний эрүүл амьдрах ба нийгмийн харилцаанд хэвийн оролцох эрхийг хязгаарлаж, улс орны эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг. Тоон баримт дурьдвал: Дэлхий дээр 278 сая дүлий болон сонсгол бууралттай хүн байна.

-Шалтгаалах хүчин зүйл нь юу байдаг вэ? 

  • Сонсгол хэл ярианы бэрхшээлтэй болох шалтгаан олон янз байна.Үүнд:
  • Төрөлхийн хэлгүй дүлий
  • Өвчний улмаас (дунд чихний хурц болон архаг үрэвсэл,халдварт өвчин,чихэнд хоруу нөлөөтэй эмийн буруу хэрэглээ,сонсох мэдрэлийн үрэвсэл)
  • Толгой болон чихэндээ гэмтэл авах
  • Дуу шуугиан, ажлын нөхцөл зэргээс шалтгаалдаг. 

-Дунд чихний үрэвслээр ихэвчлэн бага насны хүүхдүүд өвддөг гэдэг? 

  • Нярай болон хөхүүл насны хүүхдүүд дунд чихний үрэвслээр бусад насныханыг бодвол илүүтэй өвддөг. Учир нь тэдний сонсголын гуурсны бүтцийн онцлогтой холбоотой.

  • Нярай болон хөхүүл хүүхдийн сонсголын гуурсны онцлог нь сонсголын гуурс өргөн богино хөндлөн байрлах ба зөөлөн эдээр баялаг байдаг. Иймд залгиур болон хамарт буй нян нь хялбархан дунд чих рүү дамжин орох боломжтой.
  • Дунд чихэнд орсон нян тэнд үрэвсэл үүсгэн хавагнуулснаас гуурс битүүрч түүгээр агаар орох боломжгүй болно. Ингэснээр дунд чихнээс ялгарах шингэн зайлуулагдаж чаддаггүй үрэвсэж хүүхдийн чих нь өвдөнө.

-Шинж тэмдэг нь хэрхэн илэрдэг вэ?

  • Чихээр хүчтэй хатгаж өвдөх
  • Халуурах
  • Мөн бөөлжих, хоолны дуршил буурах, суулгах, толгой өвдөх, цочромтгой эсвэл унтаарах шинжүүд илэрч болно.

-Гэрийн нөхцөлд эмчилж болдог уу? 

  • Ихэнхдээ хүүхдийн дунд чихний улайх үрэвсэл хэд хоногийн дараа антибиотикэмчилгээгүйгээр аяндаа эдгэрдэг.
  • Хүчтэй өвдөлтийн улмаас хүүхэд их зовиурладаг тул өвдөлт намдаах зорилгоор парацетомол өгч болно.

-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
  • Holoemern

  • 2024-08-29
  • <a href=https://enhanceyourlife.mom/>emla cream and priligy tablets</a> But did you know that
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler