| |
“Crew Dragon” хөлгийг хөөргөж буй бичлэгийг үзүүлжээ
"SpaceX” компанийн тэргүүн Илон Маск "Crew Dragon” сансрын хөлгийг хөөргөж байгаа болон уг хөлгийн бүхээг доторхыг харуулсан бичлэгийг "Twitter” хуудсандаа нийтэлжээ.
Сансрын хөлгийг орон нутгийн цагаар 02 цаг 49 минутад АНУ-ын Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлаас "Falcon-9” зөөгч пуужингийн тусламжтайгаар хөөргөжээ. "Crew Dragon” гуравдугаар сарын 3-нд Америкийн зүүн эргийн цагаар өглөөний 03 цаг 30 минутад Олон улсын сансрын станцтай /ОУСС/ холбогдох ёстой байна. Уг хөлгөөр 200 кг ачаа хүргэж байгаа аж.
АНУ-ын сансар судлалын NASA агентлаг 2011 онд "Space Shuttle” хөтөлбөрөө хэрэгжүүлж дууссаны дараа сансрын жолоодлогот хөлгөө хөөргөхөө зогсоосон байна. Үүнээс хойш ОУСС-ын сансрын нисгэгчдэд ОХУ-ын "Союз” хөлгөөр ачаа хүргэж байгаа юм. NASA болон Роскосмосын хооронд байгуулсан гэрээ 2019 оны эцэст дуусна.