|
Видео

Шинэ мэдээ

Австрали нүүрсний улмаас сандралд орж магадгүй

Австрали нүүрсний улмаас сандралд орж магадгүй

 


Сидней бол гайхалтай, орчин үеийн хот. Гэвч сүүлийн хэдэн өдөр I зууны үйлдвэрлэл болох нүүрс энэ хотын иргэдийн амны уншлага болов. Учир нь Хятадын зарим боомтоор Австралийн нүүрс оруулахыг хориглосон мэдээ тарсан боловч удалгүй няцаагдсан. Уг мэдээний улмаас австрали долларын ханш хэсэг хугацаанд унасан байна. Тус улсын худалдааны сайд байдлыг намжаахыг хичээн, Хятадын гангийн үйлдвэрүүдийг чиглэсэн нүүрсний нийлүүлэлт өмнө нь ч саатаж байсан хэмээн мэдэгджээ.

Ерөнхий сайд Скотт Моррисон Хятадын Huawei компанийн 5G технологийг хориглосны төлөө Австралийг шийтгэж байна гэсэн цуу яриа "Ялангуяа уул уурхайн салбарт хий хоосон сандрал, түгшүүр үүсгэж байна” хэмээн анхаарууллаа. Гэхдээ Моррисоны зөв биш. Австралийн уул уурхай үүнээс ч илүү түгшүүрт автах шалтгаан бий. Хятадын тал улс төрийн дохио өгөхийг хүсээгүй байлаа ч нүүрсний импортыг хязгаарлах алхам нь өөрөө түгшүүр дагуулна.

Өндөр чанарын нүүрс экспортлогч Австрали зэрэг орон зарим улс импортоо таналаа ч эрэлт буурахгүй гэсэн итгэлтэй байна. Ийм нүүрсийг орлуулах нь зардал ихтэй учир хэн ч үүнийг хийхгүй гэж боддог. Гэхдээ аюул хоолойд тулчихаагүй ч тайвшрах нь зохисгүй. Чанар муутай дотоодын нүүрстэй орнууд үнэтэй нүүрс импортлохоос залхаж байна. Оронд нь тэд нүүрс угаах үйлдвэр барих буюу дотоодынхоо чанартай нүүрсний үнийг нэмэх арга хэмжээ авч эхэлсэн.

Чанар муутай дотоодын нүүрстэй орнууд үнэтэй нүүрс импортлохоос залхаж байна. Оронд нь тэд нүүрс угаах үйлдвэр барих буюу дотоодынхоо чанартай нүүрсний үнийг нэмэх арга хэмжээ авч эхэлсэн.

Ийм нөхцөл Хятадын бодлогод нөлөөлсөн байж болох юм. Энэтхэг улс мөн нүүрсний импортоо бүрэн зогсоох төлөвлөгөө боловсруулжээ. Олон улсын зах зээл дэх нүүрсний томоохон нийлүүлэгчдийн нэг Glencore "Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зохицуулалт, биет болон үйл ажиллагааны эрсдэлийн улмаас үйлдвэрлэлээ нэмэхгүй гэдгээ хөрөнгө оруулагчдад амласан” гэж мэдээлэв.

Нүүрсний шинэ уурхайд санхүүжилт татах улам төвөгтэй боллоо. Зарим төсөл Хятад, Энэтхэгийн нүүрсний генераторууд Австралийн өндөр калоритой нүүрс рүү шилжинэ гэсэн найдлага тээж буй.

Энэтхэгт банкны хямрал үүссэн нь дулааны станцуудад хэт зээл олгосноос зарим талаар шалтгаалсан. Эндхийн дулааны станцууд дотоодын хямд нүүрс ашиглаж, хийн станцуудтай өрсөлдөж байгаа учир өндөр үнэтэй импортын нүүрс ашиглах төсөлд хэн зээл олгох вэ. Австрали зэрэг томоохон үйлдвэрлэгч нүүрсний ирээдүйн талаар ид шидийн юм ярьдаг.

Гэтэл Энэтхэг тэргүүтэй нүүрс хэрэглэгч орнуудын улс төр болон санхүүгийн үзүүлэлтээс харахад импортоос улам бүр зайлсхийж байна. Хэрэв нүүрсний салбарт ажлын байр хадгалах шаардлагатай бол энэтхэгчүүд мэдээж дотоодын ажиллагсдаа илүү анхаарна. Түүнчлэн дотоодын станцуудын хорт хийн ялгаруулалтыг хязгаарлах технологид хөрөнгө зарцуулах болно. Гэтэл одоо бүр банкууд үүнд ч мөнгө өгөхөө болих төлөвтэй байна.

Олборлосон нүүрснийхээ 85 хувийг экспортолдог Австрали улс бодитой хандах ёстой. 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэлтэй нэг асуудал бол нүүрсний салбар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийг хүчирхэгжүүлдэг гэсэн санаа юм. The Australian сэтгүүлийн тоймчийн бичсэнээр нүүрс Австралийн амьдралын стандартад чухал ач холбогдолтой аж.

Харин сөрөг хүчнийхэн нүүрсний уурхайн бүсийн сонгогчид өнөөгийн эвслийн Засгийн газрын эмзэг цэг болохыг анхааруулсан. Иймээс нүүрс экспортлогч салбар болон түүнээс хамааралтай бүлгийнхэн төгсгөлд бэлтгэх хэрэгтэй. Учир нь ямар нэг байдлаар энэ бол зайлшгүй зүйл юм.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler