| |
Видео
Шинэ мэдээ
Бүс нутгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Онцгой байдлын ерөнхий газраас "Хойд бүсийн Онцгой байдлын газрын удирдлагуудын зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэг”-ийг Булган аймгийн Онцгой байдлын газарт зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах болон Орхон, Хөвсгөл, Булган, Төв, Дархан-Уул, Архангай, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцсон юм.
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 3,4 дүгээр саруудад нийт нутгаар олон жилийн дунджаас 0.5-1 градуссаар дулаан. Нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаа хэдий ч нийт нутгаар цас багатай өвөлжсөнөөс хавар эрт хуурайшилт үүсэх нөхцлийг бүрдүүлээд байгаа юм.
Тиймээс уулзалтаар бүс нутгийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахаар боллоо.
Мөн энэ үеэр Булган аймгийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар танилцуулга хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.