|
Видео

Шинэ мэдээ

Сирид хоёр дэлбэрэлтийн улмаас олон хүн амь үрэгджээ

Сирид хоёр дэлбэрэлтийн улмаас олон хүн амь үрэгджээ

 


ДАМАСК. /NHK/. Даваа гарагт Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужид хоёр дэлбэрэлт болсны улмаас наад зах нь 24 хүн амь үрэгдсэн тухай Их Британид төвтэй Сирийн хүний эрхийг хамгаалах байгууллагаас мэдээлэв.

Дээрх байгууллагын мэдэгдэлд тэмдэглэснээр, эхний дэлбэрэлт тээврийн хэрэгсэлд суурилуулсан тэсрэх төхөөргөөс үүдэлтэй бол уг ослын газарт түргэн тусламж ирж байх үед өөр нэг дэлбэрэлт болсон ажээ.

Харамсалтайгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 24 хүрсний 4 нь бага насны хүүхэд байжээ. Үүний зэрэгцээ олон арван иргэн шархадсан байна. Энэ халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна.

Идлиб муж нь Сирийн сөрөг хүчнүүдийн сүүлийн томоохон түшиц газар юм. Тус бүс нутагт "Аль-Каида” бүлэглэлтэй холбоотой хэт даврагсдын бүлэглэл хяналтаа өргөжүүлсээр байгаа ажээ.

Ерөнхийлөгч Башар-аль-Асадын Засгийн газар Идлибийн эргэн тойрны бүс нутгийг бөмбөгдсөний улмаас амиа алдсан иргэдийн тоо нэмэгдсэн байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler