|
Видео

Шинэ мэдээ

У.Хүрэлсүхэд таалагдаагүй С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар шиг намаасаа "хөөгдөх" гишүүд хэн бэ?

У.Хүрэлсүхэд таалагдаагүй С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар шиг намаасаа "хөөгдөх" гишүүд хэн бэ?

 


МАН-ынхан оны өмнөхөн үүр цайтал хуралдахдаа намынхаа дүрэмд дөрвөн өөрчлөлт оруулсан билээ. Өөрчлөлтүүдийн нэг нь намаас хөөх асуудлыг МАН-ын анхан шатны нэгж болох нам үүрээс бус МАН-ын хяналтын хороогоор шийддэг болох байв. Үүр цайтал хуралдсан намын дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн билээ.

Дүрмийн энэ өөрчлөлтөөр намаасаа "хөөгдсөн” анхны гишүүд нь НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нар байв. Тэднийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр өчигдөр яригдаж өнөөдөр албан ёсоор гарсан. Тодруулбал, Ц.Сандуйг "60 тэрбум"-ын асуудлаар, С.Мөнхчулуун болон түүний хамаарал бүхий этгээд ёс зүйгүй үйлдлүүдэд нэр холбогдсон гэж үзсэн байна.

Одоо тэдний араас хөөгдөх гишүүд нь У.Хүрэлсүх болон түүний багийнханд таалагдаагүй УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч нар. Хэдийгээр ИУХ-ын гишүүн нь Засгийн газраас том ч гэсэн саарал ордноосоо гараад намынхаа цагаан ордондоо бол Ерөнхий сайд буюу У.Хүрэлсүх нь том. Тэр ч утгаараа намаасаа хэнийг хөөх, хэнийг үлдээх нь Ерөнхий сайдын үзэмжийн асуудал болж байгаа юм.

МАН өмнө нь намаас хөөх, түдгэлзүүлэх асуудалд нэг их анхаарал хандуулдаггүй, алдаа гаргасан нөхөрт анхааруулаад хайр зарлаад өнгөрөөдөг байв.  Харин шинэ дүрмээр хайрахгүйгээр хөөдөг болох нөхцөл бүрдсэн. Үүн дээрээ тулгуурлаад намаасаа хэнийг ч байсан хөөдөг болж байх шиг байна.

Хэдийгээр намын гишүүнээс түдгэлзүүлэх гэж байгаа ч энэ нь үнэн хэрэгтээ намаасаа хөөгдөж байгаа хэрэг юм. Боловсон аргаар намаасаа хөөгдөж байгаа  С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарын араас хөөгдөх МАН-ын гишүүд нь хэн байх бол? Лав л У.Хүрэлсүхэд таалагдаагүй, намын бодлогыг сөрсөн нөхдүүд байх нь тодорхой. Харин тэрхүү нэрсийн жагсаалт хэзээ гарч намаасаа хөөгдөх бол?


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler